Mon03272017

Back Хэвлэн нийтлэл Арга зүйн гарын авлага

Арга зүйн гарын авлага

“ТӨРИЙН АРХИВЫН НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ, НЯГТЛАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН АРГА ЗҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” ГАРЫН АВЛАГА

 

 

 


/Зохиогч Ч.Оюунчимэг, Ш.Дариймаа/

Мэдээллийн нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбоотойгоор байгууллагуудын үйл ажиллагааны явцад олон төрөл, зүйлийн баримт бичгүүд үүсч байна. Байгууллагууд нь тэмдэглэлт ой, зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, гадаад харилцаа болон бусад түүхэн үйл явдлыг янз бүрийн хэлбэрээр баримтжуулж байна.

Байгууллага нь эдгээр баримтыг архивлан хадгалж, улмаар төрийн архивт шилжүүлэх, төрийн архив нь тэдгээр баримтыг журмын дагуу хүлээн авч, архив зүйн үндэстэй эмхлэн цэгцэлж, хадгалах, ашиглуулах ёстой.

Нөхөн бүрдүүлэлт нь албан хэрэг хөтлөлтөөс, байгууллагын архивт, байгууллагын архиваас төрийн архивт гэсэн залгамж холбоотой явагддаг бөгөөд тэдгээр үе шат бүрт хийгдэх ажлууд, тавигдах шаардлага, хоорондын ажлын уялдаа холбоо, гүйцэтгэх үүргүүдийг гаргахад түлхүү анхаарчээ.

Уг гарын авлагад байгууллагын болон төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үйл ажиллагааны онол, арга зүйн гол асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал:

- Үндэсний архивын сан хөмрөг, архивын сан хөмрөг, хөмрөгийн талаарх ойлголт, ялгаа зааг, ангилал;

- Архивын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын талаарх үндсэн ойлголт, зарчим;

- Архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх ажлын төлөвлөлт, зохион байгуулалт;

- Байгууллагын архиваас төрийн архивт баримт шилжүүлэхэд бэлтгэх, энэ ажлын хүрээнд хийгдэх ажлууд, тухайлбал, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнга хадгалах баримтыг сонгон авах гэх мэт асуудлууд;

- Баримтыг ангилан төрөлжүүлж, эмхлэн цэгцэлж, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, түүхчилсэн лавлах зохиох аргачлал гэх мэт.

Мөн төрийн архивын сан хөмрөгийг удирдлагын баримт, хувийн гаралтай баримт, зураг төслийн баримт, гэрэл зургийн баримтаар нөхөн бүрдүүлэх асуудлуудыг тус тусад нь бүлэг болгон дэлнгэрэнгүй тусгасан бөгөөд байгууллагын болон төрийн архивын зааварт тусгагдаагүй, эсвэл бүрхэг, ойлгомжгүй байдаг асуудлуудыг тайлбарлаж, нэг мөр болгосноороо онцлогтой байна.

Хаанаас худалдан авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтэстэй холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно. Үнэ: 8000₮

Үлгэрчилсэн жагсаалт хэвлэгдэн гарлаа

Хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт хэвлэгдэн гарлаа

Хаанаас худалдан авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 / Гар утсаар залгахад урд нь 51 залгана уу/ утсаар холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно. Үнэ: 5000₮

Архивын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан 22 арга зүйн баримт бичгийн эмхэтгэл хэвлэгдэн гарав.

 

Хаанаас худалдан авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 / Гар утсаар залгахад урд нь 51 залгана уу/ утсаар холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно. Үнэ: 20000

Монгол улсын архивын сан хөмрөгийн баримтын нэгдсэн ангилал

Танилцуулга: “Нэгдсэн ангилал” нь монгол улсын архивын салбарын түүхэнд анх удаа гарч байгаа архивын баримтын ангиллын арга зүйн баримт бичиг юм.
Гарын авлага нь Үндсэн ангилал, Туслах ангилал, Нэгдсэн ангиллыг хэрэглэх зөвлөмж, Үсгийн дараалал-зүйлийн заагуур гэсэн хэсгээс бүрдэнэ.

“Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдан гарснаар монголын үндэсний архивын нийт сан хөмрөгийн баримт мэдээллийн нэгдсэн ангилал боловсруулах ажил шинэ нөхцөлд, шинэ арга хэлбэрээр, шинэ туршлага, мэдээлэл дээр тулгуурлан хийгдэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм.

Нэгдсэн ангиллын гол зорилго нь Монголын архивын нийт сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтуудын үүссэн цаг хугацаа, хадгалагдаж буй газар,  агуулга, бүрэлдэхүүн, хэлбэр тээгчээс үл хамааран тэдгээрийг олон түвшинд бүлэглэн ангилж, ерөнхийгөөс нарийвчилсан руу шилжсэн тусгай шатлалыг бий болгон түүний тусламжтайгаар архивын бүх төрлийн лавлагааны хэрэгсэлд байгаа мэдээллийг индексжүүлж ашиглахад зориулагдсан болно.


Хаанаас худалдах авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 / Гар утсаар залгахад урд нь 51 залгана уу/ утсаар холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно.

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт

Танилцуулга: Архивын тухай хуулийн 9.4.1 дэх заалт, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах зорилтын үүднээс санхүү мөнгө, зээлийн харилцаа болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны практик ач холбогдол, үнэ цэнг харгалзан баримтын хадгалах хугацааг архив зүйн үндэслэлтэй тогтоох ерөнхий зарчмыг баримтлан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт" /цаашид үлгэрчилсэн жагсаалт гэх/-ыг боловсруулав.
Үлгэрчилсэн жагсаалтад Архивын тухай хууль, Банкны тухай багц хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай зэрэг хууль тогтоомж, Монгол банкны баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт /2010/, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл  ажиллагааны явцад үүссэн баримт бичиг зэргийг судлан, Монгол банк, арилжааны банкны албан ёсны санал, мэргэжлийн зөвлөмжийг тусгасан.

Хаанаас худалдах авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 / Гар утсаар залгахад урд нь 51 залгана уу/ утсаар холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно.