Wed03292017

Back Мэдээ, мэдээлэл Зарлал Татан буугдсан 18 байгууллагын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх зэргийг буцаан авах боломжтой.

Татан буугдсан 18 байгууллагын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх зэргийг буцаан авах боломжтой.

Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа татан буугдсан дараах байгууллагуудад ажилласан байсан зарим иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичиг байгаа тул иргэд өөрсдийн баримт бичгийг буцаан авах боломжтой байна.

Байгууллагуудын нэрс:
1.Авто засварын завод
2.Авто 37 дугаар бааз
3.Арьс ширний үйлдвэрийн нэгдэл
4.“Говь” ХК
5.“Гутал” ХК
6.Дизель зуухны угсралт засварын газар
7.“Дэвшил трейд” ХК
8.“Монгол савхи” ХК
9.“Сор” ХК
10.СОТ-2
11.СОТ -3
12.“Таван эрдэнэ” ХК  /Арьс Ширний Анхан Шатны Боловсруулах  Үйлдвэр/
13.Түлш эрчим хүчний ерөнхий газар
14.Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яаманд ажиллаж байсан болон тус яамны нэр дээр гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагсад, Дархан хотын Политехникум төгсөгчдийн диплом, хөдөлмөрийн дэвтэр,бодовсролын гэрчилгээ
15.Худалдаа Бэлтгэлийн Яам
16.“Хүрд” ХК  /Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трест/
17.Хүүхдийн хувцасны үйлдвэр
18.Эсгий, эсгий гутлын үйлдвэр


Жич: Үндэсний Төв Архивын нэг цонхны үйлчилгээний цэгт тухайн иргэний цахим үнэмлэхийг үндэслэн олгоно.

Нэрээ энд дарж харна уу