Sun09242017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Архивын ерөнхий г...

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны докто...

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

Back Ил хаадын бичгүүд буюу Газан (Хасан) хааны бичиг

Ил хаадын бичгүүд буюу Газан (Хасан) хааны бичиг

  • PDF

XIII, XIV зууны үеэс монгол бичгээр өнөө бидэнд уламжлан үлдсэн цөөн дурсгалын дотор ‘’Ил хаадын бичгүүд’’ хэмээн алдаршсан таван албан бичиг монголын судлалд гол байрыг эзэлдэг. Эдгээр бичгийн жинхэнэ эх нь баруун Европт хадгалагдаж байдаг.
Богд Чингис хааны отгон хүү Тулуй есөн хүүтэй байсны нэг нь Хулагу (Хүлэгү) бөгөөд Мөнх, Хубилай нарын дүү билээ. 1251 онд Монголд их хуралдай хурж, Тулуйн хүү Мөнхийг их хаанд өргөмжилжээ. Мөнх хааны үед хоёр их дайн хийсэн нь, Мөнхийн дүү Хубилай тэргүүлэн бүх Хятадыг бүрмөсөн эзлэх, нөгөө байлдааныг мөн Мөнхийн дүү Хулагу тэргүүлж, Ираныг бүрмөсөн байлдан дагуулахаар хөдөлжээ. 1253 онд аян дайны бэлтгэл дуусч, Хулагу цэргээ аван Монголоос хөдөлж Ираны сүүлчийн тулгуур болж байсан Исмайлитын улсыг 1256 онд бут ниргэжээ. Үүний дүнд ‘’Бүх Иран, одоогийн Афганистан, Азербайжан, Арабын Ирак, Багдадын хамт, Арран, Ширван (одоо ЗСБН Узбек улсын). Курдистан, Джезира (Дээд Месопотами) ба Румын (бага Азийн) баруун хэсгийг Кызыл-Ирмак гол хүртэл хамарсан’’ өргөн уудам нутагт Хулагугийн их улс тогтжээ.
XIII зууны жараад онд эзэн Чингисийн байгуулсан их Монгол гүрэн маань Монгол, Хятад, Төвд зэргийг захирсан Юань улс, дундад Ази, дорнод Туркестанд ноёлсон Цагаадайн улс, Иран зэргийг багтаасан Хулагугийн улс, Кипчакийн тал, өмнөд Оросыг хамарсан Алтан ордын улс гэсэн ийм дөрвөн том улс болон хуваагджээ.
Чингисийн ач хүү Хулагугийн байгуулсан улсын хааныг Ил-хаан (Улсын хаан, иргэний эзэн) гэдэг байсан тул түүхэнд Ил хааны улс хэмээн алдаршсан бөгөөд 1256-1353 оны хооронд оршин тогтнож байжээ. Нийслэл нь анхандаа Тебриз хотод, хожим XIV зууны эхээр Иракийн Султание хотод шилжсэн байна. Ил хааны улс анхандаа Монгол гүрний захиргаанд байгаад, Хайсан Хүлэг, Буянт хааны үеэс биеэ даасан байдалтай болж, цаашдаа тасран салсан ажээ. Ил-хаад гадаад бодлогын хувьд Сири, Палестиныг байлдан дагуулахыг зорихын хамт баруун Европын Христосын шашинт улсууд Генуй, Франц, Английн хаад, Ромын Паптай холбоо тогтоож, олон элч солилцож байжээ.
Газан (Хасан) хааны бичиг
Ил хаан Газанаас 1302 онд Ромын пап лам VIII Еонифасад илгээсэн энэ бичгийг 1921 онд Ватиканы нууц архиваас олжээ. Бичгийн агуулга нь:
‘’Газан үг ману,
Пап-д, урьд бээр Бисхарунаар чиний илгээсэн дурдгал, сайн үгс бичиг бидэнд хүрэв. Хариуг нь бээр Хөхдэй хүргэн, Бисхарун, Түмэн зарлиг илгээлээ. Эдүгээ бээр мөнхүү ёсоор туурвиж амуй. Та бээр цэргүүдээ засаж, иргэн иргэний Султадад (улс улсын хаадад) илгээж, болзол үл хождон, тэнгэрийг залбирч, их үйлийг огоот нэгэн зүг болгоё хэмээн эд Саддин, Синадин, Самсдин нарыг илгээв. Та бээр тэнгэрийг залбирч, цэргүүдээ застугай. Бичиг ману, долоон зуун нэг онд (Исламын он тооллоор) барс жил хаврын эцэс сарын арван дөрвөнөө Хос Хабуха бүхүйд бичвэй’’ хэмээн өгүүлжээ.
Газан хааны эцэг Аргууны санааг гүйцээж, Христос шашинтай хүч хавсарч, Египетийг байлдах тухай энд өгүүлсэн буй. Хасан хаан бол ийнхүү дайн байлдаан хийхийг зорьж байсан ч гэсэн ил хаадын дотроос улсын дотор шинэчлэлтийн бодлого явуулж Ираны эдийн засгийг сэргээн босгоход их нөлөө үзүүлсэн хаан билээ.


МУИС-ийн багш Ш. Чоймаагийн хөрвүүлгээс...

СЗСШТ      Э. Дүүрэнбаяр

Add comment

Security code
Refresh