Sun09242017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Архивын ерөнхий г...

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны докто...

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

Back Зарлигийн төсөлд үг илүү бичсэн цэргийн яамны түшмэл Догсом, дэд сайд нарыг шийтгэсэн зарлиг

Зарлигийн төсөлд үг илүү бичсэн цэргийн яамны түшмэл Догсом, дэд сайд нарыг шийтгэсэн зарлиг

  • PDF

Үндэсний хэл, бичиг бол тухайн үндэсний соёл, сэтгэлгээний дархлаа бөгөөд өөрсдөө хөдсөн дээл өмсөвч ном судраа 9 эрдэнээр чимэглэн дээдэлдэг бичиг үсгийн эртний нандин өв соёлтой. Монголын ард түмэн мандан бадарч байсан цаг үедээ ч, харийн дарлалын бэрх он жилүүдэд ч гэсэн бичиг үсгийн соёлоо хамгийн ихээр дээдлэн хамгаалж хойч үедээ залгамжлуулж байсан түүхэн сурвалж баримтууд хөтөлдөг ба тэдгээр бичиг үсгийн их өв соёлыг агуулагч бичээч, бичгийн хүмүүсийг их өндөр шалгуураар бэлтгэж байв. Жишээ нь: өвгөн бичээч Чойдоо гуай дурдахдаа <<Бид бараг 8 жил дан бичээчийн дадлага хийсэн юм>> гэжээ. Тухайн үеийн бичээч нар бичиг үсгийн хэлбэр зурлага гоёмсог, үг үсгийн алдаагүй мөн үг найрууллагыг чандлан үздэг байжээ.”Манжийн болон Богд хаант Монгол улсын үед үг үсэг, найруулга зүйг зөрчсөн бичээч нарыг шийтгэсэн тухай баримт элбэг бөгөөд хуулиндаа тусгайлан заасан байжээ”
Жишээ нь: Сэцэн хан аймгийн Засаг Дуламжавын хошууны тамгын бичээч Ханан гэгч аймгийн туслагч жанжны <<Шийтгэх тушаалын>> гэж бичих тушаалыг <<Хамаарсан>> хэмээн ташааран бичсэний улмаас Түгээмэл Элбэгтийн 3-р (1853) оны эхнээс мөн төрийн 4-р (1854) оны 8 сар хүртэл 2 жил шахам хугацаанд байцаагджээ. Эцэст нь есөн малаар торгуулсан боловч бичээч Ханан унасан ганц мориноос өөр огтхон ч малгүй тул тэр ганц морийг нь явгалан хурааж аваад өөрийг нь 100 удаа ташуурдан яллаж байжээ. Мөн Бүрэн Засагчийн 9-(1890) онд Ханан гэгч аймгийн бэйс Цэрэндоржийн хошууны бичээч Гамид <<үзүүлье>> гэж бичихийг <<өгүүлье>> хэмээн ганц үг ташааран бичсэний улмаас түүнийг 40 удаа ташуурдан шийтгэжээ.  Манжийн хуулинд <<Ес торгох>> албан ажил дээрээ алдаа гаргагсдыг торгох манжийн хуультай байжээ. Энэ нь ес, гурван ес, таван ес, гэх мэт үржүүлсэн торгууль юм. Нэг ес гэдэг  нь: Морь 2, шар үхэр 2, үнээ 2, шүдлэн 2, бяруу 1-гээр бодож торгуул ноогдуулдаг байж. Үүнээс гадна <<ташуурдах, шаахайдах>> зэрэг  шийтгэлээс эхлээд цаазлах ял хүртэл байсан бөгөөд энэ нь Манжууд өөрсдийгөө болон гар хөл болсон феодалуудын хэргэм цолны сүр хүчийг бадраан ард олны санаа сэтгэлийг мохоох нэгэн арга нь байсан байна.  Богд хаант Монгол улсын үед ч гэсэн бичээчид тавих шаардлага өндөр байжээ. Үүнд: Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийн 9-р дэвтэр 55-р талд Түшмэлийн засаг 3-р  аливаа ял хэлэлцэх нь зарлигийн зүйлд: Аливаа айлтгах бичгийн дотор хэрэглэх  чухал үсгийг  ташааран  тасалдуулах, харилцан өөрчлөх, түшмэлийн зэргийг ташааран бичих, өргөж бичихийг ташааран, үсэг ташаарах бичсэн нь дүрэмд үл нийлэлцэх ба баллах, нөхөх, халах зэргийн учир бөгөөс цөм 40 ташуур занч. Хааны нэрд ташааран тохиолдуулбаас 80  ташуур занч. Түүнчлэн бусад яамны бичгийг ташааруулбаас 20 ташуур занч хэмээжээ. Мөн  “Аливаа түшмэл бичээч албаны хэргийг алдаж ташаараад өөрөө ухаж гаргавал ялыг хэлтрүүл” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Манжийн үеийн хууль дүрэмтэй төстэй бөгөөд энэ нь тухайн цаг үеийн эрүү шүүлт, ял хүнд байсныг гэрчлэх, нөгөө талаар бичиг үсэг, хэл найруулгаа ихэд эрхэмлэн дээдлэх холч бодлого, ухааны гэрч бөгөөд өнөө үед глобалчлах хэмээх бодлогын дор том улс гүрнүүдийн хэл, соёл бага буурай үндэстний хэл соёлыг бөхөөх аюултай цаг дор бид бүхэн үүнээс сургамж авч бодууштай. Үүний адил түүхэн баримт, ҮТА-д хадгалагдаж буй  << Зарлигийн төсөлд үг илүү бичсэн цэргийн яамны түшмэл Догсом, дэд сайд нарыг шийтгэсэн  зарлиг>> -аар төлөөлүүлэн авч үзье.
Айлтгах нь
Шавь боол Рашжав, Пунцагцэрэн, Пунцагдорж сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь, айлтгах нугалбарт ташааран омтгойдогсодын зарлигийг дагаж ял хэлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад:
Богд эзэн гэгээнээр толилхыг гуйхын учир эдүгээ цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас шилжүүлэн хүргэж ирсэн бичгийн дотор ‘’Засагт хан аймгийн сайд Баатар засгийн хошууны бэйс Базарвааньд дүрмийн ёсоор  үе  улиран  засаг төрийн бэйлийн зэрэг шагнахыг гуйсугай  хэмээн бичсэн нь’’ даруй засаг төрийн хэмээх үгийг илүүдүүлэн бичиж ташааран омтгойдсон учрыг гаргаж хэрхэн шийтгэх явдлыг зарлигаар тогтоохыг дахин айлтгасанд: Зарлиг омтгойдсоныг дотоод яамнаас ял хэлэлцэж айлтгагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шилжүүлэн хүрэхээр иржхүй.
Үүнд: Манай Дотоод яамнаас энэ хэргийн учир хэн хэрхэн тийнхүү үсэг нэмэн зохиож бичсэн харъяат сайд, түшмэд байцаан эс хянасан учрыг тодорхойлон нэр зэргийг  гаргаж хариу ирүүлсээр зохих газраа явуулсанд эдүгээ цэргийн яамнаас эл хэргийн учир айлтгах нугалбарын эхийг түшмэл Догсом зохион бичсэнийг харъяат яамны тэргүүн эрхэлж, зөвлөх ба дэд сайдууд түшмэд цөм хянахыг омтгойдсон учрыг гаргаж тус тусын нэр зэргийг гаргаж бичиг хүргэн иржхүй.
Шавь боолчууд байцааваас: Ноднин жил намар цаг цэргийн яам галд шатаагдсан учир бүгд ерөнхийлөн захирах яамнаас харъяат яамны тэргүүн дэд сайдууд ба түшмэдийг хууль ёсоор  унагааж басхүү хэрхэн шийтгэвээс зохихыг зарлигийг гуйн айлтгасанд буулгасан зарлигийн дотор өршөөхийг үзүүлж сайдуудыг цөм нэгэн жилийн засгийн пүнлүү хассан ба Тогтоход ял хэлэлцэхийг хэлтрүүлж, бусдыг тус тус зэрэг хорогдуулан уучлагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлсэн зэргийг тэмдэглэжхүй.
Эдүгээ хянан байцааваас Монгол цаазны бичигт <<Засаг ба засаг бус Хан, Ван, Бэйл, Бэйс гүнгүүдийн өргөмжилсөн цол хэргэмийг бүрнээ бич, хэрэв санааны дураараан завсарт хэд үсэг зохиож бичсэн нь буй бөгөөс засаг ван гүнгүүдийг хагас жилийн засгийн пүнлүүг хас, засаг бусыг нь нугалж нэгэн есөн мал торгож албанд хадуулагтун>> хэмээжхүй шүүх цаазны бичигт, бичиг айлтгах зэрэг айлтгахуйд хааны нэр тайзугийн нэрд ташааран тохиолдуулбаас 80 чавчирга жанч, бусад бичигт ташааран тохиолдуулбаас 40 туйван жанч бас 1 яамны түшмэл албаны хэрэгт ял хийвээс түшмэл вайлан дансыг нийтлэн шийтгэн таслахуйд ташааран цалгардаж гоёч хэлбэрүүг цөм тэргүүн болгоно. Тэргүүлсэн түшмэлийг вайлан, туувангаас нэгэн зэрэг хорогдуул дэс түшмэлийг тэргүүлсэн түшмэлээс нэгэн зэрэг хорогдуул бас элдэв дотоод гадаад их, бага бичиг цэргийн түшмэд албаны ял гэвээс 10 туйван занчваас зохихыг нэгэн сарын пүнлүү хас, 20 туйван, 30 туйван, болбоос улам улмаар нэгжгээд сар нэмэн 20 туйванд 2 сар, 3 туйванд 3 сар, 40 туйван, 50 туйван болбоос улам улмаар гурваад сар нэмэн 40 туйванд 6 сар, 50 туйванд 9 сар хас бас Монгол цаазны бичигт Зарлигаар тушаан өгч ял хэлэлцүүлэх хэрэг халдааваас хөнгөн цаазны бичгийн ёсоор 40 туйван занчих албаны ял болбоос Монгол түшмэл мөний тул зохихыг нь үзэж 3 сар цөөтгөж засгийн пүнлүүг 3 сар хас, пүнлүүгүй туслагч тайжаас дорогш түшмэдийг 3 сарын пүнлүүг хасбаас зохихыг нь нугалж 5 малаар торготун тус тус хэмээжхүй.
Иймийн  тул энэ хэргийн түшмэл. Догсомыг санааны дураар завсарт хэд үсэг зохион бичсэн хууль ёсоор нэгэн есөн мал торгосугай. Дэс түшмэл 3 хүн эх зохиох түшмэл 5 хүнийг нэгэн яамны албаны хэрэгт ял хийвээс түшмэл Вайлан нийлэн таслахуйд ташааран цалгарваас цөм Вайлан Шууванг тэргүүн болго. Бас аливаа бичиг айлтгахуйд хааны нэр тайзугийн нэрээс бусад бичигт ташааран тохиолдуулваас 40 туйван занч хэмээсэн ба Монгол цаазын бичигт 40 туйван занч албаны ял болбоос зохисыг нь үзэж засгийн пүнлүүг 3 сар хас пүнлүүгүй туслагч тайжаас дорогш түшмэдийг нугалж 5 мал торгогтун хэмээсэн хууль ёсоор ялган салгаж шийтгэхүйд:
-Дэс түшмэл Зоригтбаатар, засаг улсын түшээ гүн Тогтох пүнлүү бүхий тул 3 сарын засгийн пүнлүү.
-Дэс түшмэл дэд зэрэг тайж Төртогтох, захирагч Лхажав, эх зохиох түшмэл дэд зэрэг тайж Найдансүрэн, гутгаар зэрэг Юмжав, эх зохиох түшмэл оролсон захирагч Гомбоидшин , дөтгөөр зэрэг Эрдэнэбат, 5-р зэрэг Лхүндэв нар пүнлүүгүй түшмэл мөний тул өөр өөрийн таваад мал торгосугай харъяат яамны байцаахыг алдаж омтгойдсон тэргүүн сайд Үнэн сүжигт Элдэн засаг Төрийн Жун ван Доржпаламыг уг шүүх цаазны бичгийг дааж вайлан шуувангаас нэгэн зэрэг хорогдуулан 30 туйван занчих ялд 3 сарын пүнлүү эрхэлж зөвлөх сайд жанжин Манлайбаатар Жунвангийн зэрэг засаг төрийн Бэйл Дамдинсүрэн дэд сайд Чинван зэрэг дүүргэгч засаг төрийн Жунван Намсрайжанцан дэд сайд бэйсийн зэрэг улсын түшээ гүн Содномдорж дэд сайд Сүжигт засаг улсад туслагч гүн Ванчигванжил нарт тэргүүлэн түшмэлээс нэгэн зэрэг хорогдуулан 20 туйван занчих ялд 2 сарын пүнлүүг тус тус хасбаас зохих мэт боловч энэ хэргийн трэгүүн сайд эрхэлж зөвлөх сайд дэд сайдууд түшмэл Зоригтбаатар гүн Тогтох нарыг шийтгэвээс зохихыг шавь боолчуудын зоригоор авчих хэрэг бусын тулд Зарлигаар тогтоохыг гуйсугай бусдад зарлигийг дагаж ийнхүү ял хэлэлцсэн нь нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж,

“Айлтгаад гуйх нь”:
Богд эзэн гэгээнээр толилон заалхийлэн сургаж хичээнгүйлэн дааж явуулах ажаамуу үүнийг хичээнгүйлэн айлтгав зарлиг гуйгтун.
Тогтох болбоос угаас бичиг үсэг төсөөлөх үгүй учир цэргийн хэрэгт хүчин зүтгэсүгэй хэмээсэн зүйл буй тул ялыг хэлэлцэх
Олноо өргөгдсөний 5-р он зуны тэргүүн сарын 13 үгүй бол бусдыг хэлэлцсэн ёсоор болгоогтун.


Монгол Ардын намын баримтын төвийн архивч, операторч Б.Эрдэнэцэрэн

Add comment

Security code
Refresh