Sun09242017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Архивын ерөнхий г...

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны докто...

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

Back Архивын баримтын дээжээс

Архивын баримтын дээжээс

  • PDF

1954 онд Монгол, Зөвлөлтийн  эрдэмтэд хамтран “БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиол хэвлүүлсэн  бөгөөд  энэ зохиол нь Монгол улсын бүрэн түүх, түүний дотор хувьсгалын үеийн түүхийг нийтэд нь хамруулж марксист-ленинист арга зүйг баримтлан бичсэн анхны бүтээл болсон байна. Харин 1956 онд Монгол, Зөвлөлт, Хятадын  эрдэмтэд хамтран БНМАУ-ын  түүхийг  гурван ботиор туурвихаар зөвлөлдөж байжээ.Гэвч тодорхой бус шалтгааны улмаас хамтын ажиллагааны төлөвлөгөө тасалдаж, гагцхүү 1960-аад оны сүүлчээр БНМАУ-ын түүхч эрдэмтэд дангаараа “БНМАУ-ын түүх”  гурван боть зохиолыг туурвиж хэвлүүлсэн нь ХХ зууны Монголын түүх судлалын гол ололт болсон байна.
Монголын түүх бичлэгт “БНМАУ-ын түүх” гурван боть зохиолыг  Монгол, Зөвлөлт,  Хятадын түүхчид хамтран туурвихаар тохиролцож байсан, түүнд хөрш хоёр орны  шинжлэх ухааны байгууллагууд ямар байр сууринаас хандаж байсан тухай огт дурьддаггүй билээ. Энэ нь тухайн үед социалист системийн орнуудын хооронд бий болсон улс төр, үзэл суртлын зөрчил, сөргөлдөөн, судлаачдад холбогдох баримтууд хаалттай байснаас үүдэлтэй биз ээ. Бид энэ удаад ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн архиваас илрүүлсэн “БНМАУ-ын түүх” гурван боть  зохиол туурвихтай холбогдсон нэгэн сонирхолтой баримтыг  бүрэн эхээр нь  толилуулж байна.


ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн  тогтоол

1957 оны 2-р сарын 08

1956 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон “БНМАУ-ын түүх”-ийн гурван боть зохиолыг бичих талаар Монгол, Зөвлөлт, Хятадын  эрдэмтдийн зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх тухай ЗСБНХУ-ын ШУА-ийн түүхч, монгол судлаачдын илтгэлийг сонсоод зөвлөлгөөний төвлөрсөн асуудлаар ЗСБНХУ-ын ШУА-ийн хүлээсэн үүргийг биелүүлэх талаар ТОГТООХ НЬ:
1.    Улаанбаатарт зохиогдсон зөвлөлгөөний шийдвэрийг  удирдлага болгон “БНМАУ-ын түүх”–ийн гурван ботийг 1960-1965 онд бичих бүх бэлтгэл ажлыг 1957-1959 онд зохион байгуулахыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд үүрэг болгосугай.
2.    БНМАУ-ын эртний түүхийн талаарх материал цуглуулахын тулд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнтэй хамтран Монголын нутаг дэвсгэрт археологийн шинжилгээний ангийг ажиллуулахыг Эдийн соёлын түүхийн хүрээлэнд даалгасугай.
3.    ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнтэй зөвшөөрөн боловсруулсан төлөвлөгөө ёсоор “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийг бичихэд бэлтгэх ажилд хамгийн идэвхтэй оролцохыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Түүх ба Хятад судлалын болон Эдийн соёлын түүхийн хүрээлэнгүүдэд үүрэг болгосугай.
4.    ЗСБНХУ-ын ШУА-ийн дэргэдэх “БНМАУ-ын түүх”-ийн талаар зөвлөлтийн архивын фондыг боловсруулах түүхч-архивчдаас бүрдсэн байнгын хэсэг зохион байгуулсугай.
5.    1957 оноос эхлэн жил тутам дараах зүйлүүдийг хэвлэж байхыг ЗСБНХУ-ын  Дорно дахины хүрээлэнд зөвшөөрсүгэй.
а/ БНМАУ-ын түүхийн талаарх Зөвлөлтийн цуглуулгын онцгой чухал бичгүүд болон баримтуудыг хэвлэн нийтлэхийн тулд “Монголын түүхийн номын сан” /тус бүр нь 25 хэвлэлийн хуудас/–гийн 2 ботийг эрдэм шинжилгээний тайлбар, хятад, монгол хэл дээрх товч агуулгын хамт

б/ “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийн ажлын явцын тухай шуурхай мэдээлэл, шинээр олдсон чухал эх бичиг баримтууд болон монголын түүх, хэл шинжлэлийн салбарын шинэ судалгаа, БНМАУ-ын түүхийн үндсэн асуудлаар явагдсан маргааны үр дүнгийн тухай нийтлүүлэх зорилгоор ”БНМАУ-ын түүхийн мэдээлэл” хэмээх ЗСБНХУ-ын ШУА-ийн цувралыг 2 удаа гаргах /тус бүр нь 10 хүртэл хэвлэлийн хуудас/
6.    ЗСБНХУ-ын ШУА-ийн зүгээс
а/ “БНМАУ-ын түүх”-ийн  ерөнхий редакторын орлогчоор ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч, түүхийн ухааны дэд эрдэмтэн С.Д.Дылыков
б/ “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийн редакцийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан П.П.Старицина,
в/ “БНМАУ-ын түүх”-ийн ботиудын редактороор: 1 дүгээр боть: ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн С.В. Киселев, ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.И.Панкратов, 2 дугаар боть: ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Дылыков, П.П. Старицина, 3 дугаар боть: ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И.Я.Златкин, Г.И.Михайлов нарыг тус тус баталсугай. Энэхүү томилолтын тухай “БНМАУ-ын түүх”-ийн ботийн ерөнхий редактор БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Б.Ширэндэвт мэдэгдсүгэй.
7.    “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийг бэлтгэх, бичихэд шаардлагатай бүх нарийвчилсан төлөвлөгөө, зохиогчдын хамтлагийн бүрэлдэхүүний асуудлыг сарын хугацаанд Эдийн соёлын түүхийн болон Түүх ба Хятад судлалын  хүрээлэнгүүдтэй хамтран боловсруулж түүхийн ухааны салбарт батлуулахаар оруулахыг Дорно дахины хүрээлэнд үүрэг болгосугай. 1957 оны туршид “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийн дэлгэрэнгүй төлөвлөгөө зохиохыг дээрх хүрээлэнгүүдэд санал болгосугай.
8.    Боловсон хүчин бэлтгэх, архивын материал боловсруулах, баримт бичиг, зохиолуудын хувийг солилцох зэрэг Монголын талд тусламж үзүүлж болох бололцоотой бүхий л ажлын шинж төлөв, цар хэмжээний тухай БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнтэй тохиролцохыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд даалгасугай.
9.    БНМАУ-ын түүх, хэл шинжлэл, эдийн засаг, орчин үеийн бүтээн байгуулалтын асуудлаар бичигдсэн зөвлөлтийн болон гадаадын бүх зохиолуудыг ном зүйн талаас иж бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх, ЗСБНХУ-ын Нийгмийн шинжлэх ухааны суурь ном зүйн мэдээллийг 1958 онд бэлтгэж хэвлүүлэхийг Нийгмийн шинжлэх ухааны суурь номын сан, ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд даалгасугай.
10.  “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийг бэлтгэх, бичих талаар салбарын хүрээлэнгүүдийн хийж  буй ажилд байнгын хяналт тавьж хэрэгжүүлэхийг түүхийн шинжлэх ухааны салбарын товчоонд санал болгосугай.
11.  “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийг бичих ажилд оролцож байгаа эрдэм шинжилгээний байгууллагуудын орон тоо, төсөвт  энэ ажлыг явуулахад шаардлагатай орон тоо, хөрөнгийг тусгахыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн орон тоо, төсвийн комисст,  БНМАУ-ын нутаг дэвсгэрт ажиллах археологийн шинжилгээний ангийг тохиролцон захиалгын дагуу тоног төхөөрөмж, материал, авто хөсгөөр 1957-1959 онд хангахыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн хангамжийн төв газарт даалгасугай.


ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академиийн
дэд ерөнхийлөгч, академич                                               К.В. Островитянов
ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академиийн
Тэргүүлэгчдийн ерөнхий нарийн бичгийн дарга, академич     А.В.Топчиев    гэжээ.


ТБТ-ийн ахлах зааварлагч арга зүйч   М.Байгалмаа


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 27, Лхагва гариг, 16:08

Add comment

Security code
Refresh