Sat11252017

Үйл явдлын тойм

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгж...

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Үндэсний төв архивын ХА-33 хөмрөгийн баримтын гэмтлийн физик шинжид хийсэн үнэлгээ

Үндэсний төв архивын ХА-33 хөмрөгийн баримтын гэмтлийн физик шинжид хийсэн үнэлгээ

  • PDF

Үндэсний Төв Архив /цаашид ҮТА гэх/- ын Түүхийн Баримтын Төв /цаашид ТБТ гэх/ -ийн сан хөмрөгийн нэг хөмрөг буюу “Шашин төрийг  хослон барьсан хаант Монгол улсын Сэцэн хан аймгийн  Чин ачит засгийн хошуу”- ны баримтын физик шинжид гэмтлийн үнэлгээ хийв.
Судалгааны зорилго нь ТБТ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй А-33 хөмрөгийн баримтанд гэмтлийн статистик үнэлгээ тогтоох, гэмтлийн төрлийг индексжүүлснээр суурь цаас, бэх бичвэрийн бүтэц шинж чанарын өөрчлөлтөд үнэлгээ  өгөхөд чиглэгдсэн болно. Гэмтлийн үнэлгээний арга зүйд “Цаасан баримтын гэмтлийн физик шинжийг тодорхойлох аргачлал”-ыг мөрдлөг болгов. /Привалов В.Ф., 2003/
А-33 хөмрөгийн баримтууд нь он цагийн хязгаарын хувьд 1911-1921 онд хамаарагдах хуулга данс бөгөөд муутуу цаасан суурьтай, усанд уусдаггүй хар бэхээр, уйгаржин монгол бичгээр бичигдсэн баримтууд болно.
Үнэлгээнд  данс /цаашид Д гэх/ 1- ийн  343 хадгаламжийн нэгж  /цаашид хн гэх/ - ийг сонголтонд авч нийт 15 мянга гаруй хуудсанд түүврийн аргаар гэмтлийн физик шинжийн үнэлгээ  өгөв. Үнэлгээг /хүснэгт 1-ээс/ харна уу.
Дээрх баримтуудыг гэмтлийн төрлөөр нь ангилбал:  Нийт 343 хн-ийг 100% гэж үзвэл үүнээс,   механик гэмтэлтэй 343 хн – 100%, химийн гэмтэлтэй 52 хн – 15,16%, биологийн гэмтэлтэй 8 хн – 2,3% буюу баримтын хуудсанд үүссэн гэмтлийн шинж тэмдгийн дийлэнх нь хуудсын зах ирмэгээр сэтэрсэн, нугалаасаар бага зэрэг урагдсан, хиртсэн, үрчийсэн, хэсэгчлэн тасарч алга болсон зэрэг гэмтлүүд ажиглагдсанаас баримтын суурь цаасны физик шинжийн үнэлгээг индексжүүлэн бүлэглэвэл 7 индекст хамааралтай 343 баримт, үүнээс гэмтлийн зэргээр А /цаасны хүнд гэмтэлтэй/ бүлгийн – 30 баримт,  Б /цаасны ялимгүй жижиг гэмтэлтэй/ бүлгийн  - 313 баримт илэрч, эдгээрээс их гэмтэлтэй баримтын эзлэх хувь нь 8,7, харин ялимгүй жижиг гэмтэлүүд 91,25 хувийг эзэлж байна.
БАРИМТЫН БИЧВЭРИЙН ГЭМТЛИЙН ИНДЕКСЖИЛТ
Судалгаанд авсан 343хн-ийн бичвэрийн гэмтлийн индексжилтийг баримтын гэмтлийн төрлийн үсэгт-тоон индексийн жагсаалт /цаашид БГТҮТИЖ гэх/ - аар тодорхойлоход 1, 3, 5 гэсэн тоон индексийн зэрэглэлд хамаарч, тэдгээрийг шинж  тэмдгийн бүлгээр  нь ангилбал:

1 – бичвэрийн химийн болон физикийн идэгдэлт
3 – сул контрастат, тогтоц сайтай хар бичвэр
5 – бичвэрийн хэсэг устсан буюу бичвэр гээгдэж алга болсон
гэсэн бүлэгт тохирч байна.
Харин гэмтлийн индексийг бутархай зэрэгт шилжүүлэн нарийвчилбал 7 бүлэгт хамааралтай дараах зэрэглэлд багтсан болно. Үүнд:
Б-0-          -       313хн -91.25%
Б-1.1         -      2хн -0.6%
Б-1.1-3      -   9хн -3%
Б-3             -  10хн -2.9%
А-1.1-3       -    7хн -2%
А-1.1-3-5    -  15хн – 4.3%
А-1-5          -  8хн-2,3%  гэсэн бүлэгт тооцов.
Бичвэрийн гэмтлийн шинжийг бүлэглэвэл:
1.  Бичвэрийн химийн болон физикийн идэгдэлт
2.  Бичвэрийн хэсэгчилсэн шарлалт
3.  Бичвэрийн хэсэг гээгдэж алга болсон
4. Тогтоц сайтай хар бичвэрүүд гэсэн бүлэгт хамаарч байна.
Судалгааны дүнг  тоймловол, сонголтонд авсан А-33 хөмрөгийн хуулга дансны цаас болон бичвэрт физик, химийн өөрчлөлт бага үүссэн, цаасны дэвсгэр өнгө болон бат бөх чанар хэвийн гэсэн үнэлгээ өгөв.


Судалгаа хийсэн                      
СЗСШТ-ийн хадгалалтын технологич                    Ч.Дулмаа






А-33 ХӨМРӨГИЙН БАРИМТЫН ФИЗИК ШИНЖИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

/хүснэгт1/

 

Хадгаламжийн сангийн нэр

Хөмрөгийн нэр

Баримт-ын төрөл

ХН-ийн тоо /ш /

Гэмтэл үүссэн хн /ш /

Гэмтлийн төрлийн индексжилт /%/

А

Б

1

2

3

4

5

 

Түүхийн Баримтын Төв

Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошуу

Муутуу цаасан суурьтай

усанд уусдаггүй хар бэхээр бичсэн

343

343

30

8,7

313

91,2

41

11,9

-

-

41

11,9

-

-

23

6,7

 

 

Жич:    А - цаасны хүнд гэмтэл
Б  - жижиг гэмтэл
1  - Бичвэрийн химийн болон физикийн идэгдэлт
2   - Сул контрастат , тогтоц  муутай өнгөт болон  хар бичвэр
3  - Сул контрастат, тогтоц  сайтай  хар бичвэр
4  - Балархай бичиг
5  - Гээгдэж алга болсон бичвэр /бичвэрийн хэсэг устсан/

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 12, Мягмар гариг, 15:20

Add comment

Security code
Refresh