Sat11252017

Үйл явдлын тойм

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгж...

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Халхын V Жибзундамба хутагтад холбогдох нэгэн баримт

Халхын V Жибзундамба хутагтад холбогдох нэгэн баримт

  • PDF

Халхын хүрээний хамба номун хан Ринчинжав, дэд лам Лувсанхайдав, Эрдэнэ шанзудба Гомбожав, гүн Цэвээндорж, дам лам Лувсанданзан, далам Ядамжав нараас V Богд Жибзундамба хутагтыг Халхад залсаны дараахан түүний арван гурван насны жилийн заслыг Баруун зуугийн /Түвэдийн/ Далай лам, Банчин эрдэнэ нараас лавлан асуухаар Төр гэрэлтийн зургадугаар оны зун цагт тэд нарт бэлэг сэлт бичиг захидал явуулжээ. Халхын Хүрээнээс ирсэн бичгийн хариуд Далай лам, Банчин эрдэнэ нараас доорхи захидлыг эгүүлэн илгээжээ.
Далай ламын гэгээний бичигт, Халхын хүрээний хамба номун хан Ринчинжав, дэд лам Лувсанхайдав, Эрдэнэ шанзудба Гомбожав, гүн Цэвээндорж, дам лам Лувсанданзан, далам Ядамжав нараас аюуш хадаг, арван лангийн мөнгөн мандал таван өнгийн уялагатай, енбүү мөнгө, торго сэлтийг хамба нансуд нүүрдэн тушаасан бичиг хүрч ирэв. Тэр бичигт умар зүгийн шажиныг мандуулагч адилтгашгүй Богд дээд гэгээний арван гурван сүүдэр зэрэгцэх тухайд их хамба шаны эрхшээснээ хамгийг айлдагч Банчин эрдэнийн гэгээнтнээ аврал айлтгахад урьд ёсоор буухиагаар явуулахыг Хүрээний амбасаас уламжлан Манзушир их Богд эзнээ айлтгасанд Өршөөлт зарлиг буулгасан ёсоор явуулав. Арван гурван сүүдэр зэргэцэх дээр ба урьдыг угтах хойныг дагах тус тусд бие нас үйлс сэлтэд цөв болохын ёс үзүүлэх зүйл амарлахын аргыг шинжих хэрэгтэй хэмээсэн ёсоор би ч чухам бурхан гурван эрдэнийн нигүүлсэхүй адис хүчийг дурдаж, сайтар шинжилбээс Умар зүгийн шажиныг мандуулагч Жибзундамба гэгээний сүүдэр зэрэгцэхэд урьдыг угтах, хойныг дагах хоёрт цөв болохын хувь эс ургав. Сүүдэр зэрэгцэх дээр өчүүхэн цөвтэй тул  цэдэв, цэвээн, аюуш, цагаан дара эхийн бие босго, жүгдэр намжилын сүн, намжилын дончод, гурван зүйл юм, банзрагч, догшүн, алтангэрэл, сундуй, палчин, сэдэд, дара эх аль олон сэлтийг оньстой боловсон бүтээ. Энд би ч гурван эрдэнийн нигүүлсэхүйд дурдаж адилтгашгүй Богд дээд гэгээний бие зарлиг сэтгэл, зохиол үйлс тэргүүтэнд харш шалтгаан нэрийн төдий ч үгүй хол устаж шажин амьтны тусын тул, бие нас бууралгүй очир мэт бататдахыг хүсэн дуршилаар авралд багтаах ба Очирай номун сахиулсанд үйлсийг даатгах сэлтийг хэзээд үйлдсүгэй. Бэлэг сахиулс зангиа сэлт.
Сар шинийн сайн өдөр бичивэй.
Банчин эрдэнийн гэгээний бичигт, хамба номун хан Ринчинжав, эхлэн лам Лувсанхайдав, эрдэнэ шанзудба Гомбожав, Сангийн хэргийг захирах гүн Цэвээндорж, да лам Лувсанданзан, дам лам Ядамжав хамтаас боодол бэлэг хадаг, мөнгөн мандал уялагатай, енбүү мөнгө торго сэлт илгээсэн бичиг найман сарын хорин долоонд хүрч ирсэн ёсоор шажиныг мандуулах дээд Жибзундамба гэгээн гал гахай жилд арван гурваны сүүдэр зэрэгцэх учирт ёүүдэр зэрэгцэх дээр ба урьдыг угтах, хойныг дагах сэлтэд цөв болохын ёс үзүүлэх зүйл огт амирлаж өлмий лянхуа очир мэт бататдаад таалал зохиолын үйлс хязгаарлашгүй шажин амьтаны тус амгалангийн цог эрдэм ихэд дээшлэн аривдах сэлтийн тухайд ямар мэт гүрэм бүтээх хэрэгтэйг гурван эрдэнэ сахиулснуудын нигүүлсэхүйг хатуу хүчтэйеэ дурдаж сайтар шинжилбээс жанаггагдог бум, ганжуур, намжилын дончод, чалханамсомын чусун түм түм, сэдэд, дара эх мянга мянга, сая жаваа, жансран, гомбо эрхэмнэн нийт шүтээн сахиулсаны хавсран аль олон хэмээн буусны тулд энэ зүйлийн гүрмүүдийг боловсон дэлгэрэнгүй сайн шамдаж бүтээгтүн, би ч гэгээний бие зарлиг сэтгэлд чухал хөнөөл болохын ёс үзүүлэх тэргүүтнийг амирлаж, их ариун зохиол үйлс дээр дээр аривжан дэлгэрэхийн тул гүрэм бүтээх ба гурван эрдэнэд залбирахын хүсэл дуршил завсараа барилдлага алин гүнээр үргэлж үзүүлэхийг таалалдаа талбисугай хэмээн бэлэг цагаан хадаг сэлтийг буянт өдөр.

 

ЛМСТөвийн   ЭША. Г.Намнансүрэн

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 15:47

Add comment

Security code
Refresh