Sat11252017

Үйл явдлын тойм

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгж...

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Хувьсгалт нууц бүлгэмийн анхны гишүүдийн нэг, Магсар хурцын Дугаржавын / МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл хуудас /

Хувьсгалт нууц бүлгэмийн анхны гишүүдийн нэг, Магсар хурцын Дугаржавын / МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл хуудас /

  • PDF

Монголын эх орончдын өдөрт зориулав

 

1918-1919 оны заагт Монголын улс төр , эдийн засаг , шашны төв болсон нийслэл хүрээнд Монголын тусгаар тогтнолыг хамгаалах сэргээх зорилго бүхий нууц 2 бүлгэм үүссэн бөгөөд тэдгээр 2 бүлгэмийн нэг болох хүрээний бүлгэмийн анхны 5 гишүүний нэг нь Шашин төрийг хослон барьсан хаант Монгол улсын төрийн зүтгэлтэн нэрт түүхч олонд Магсар хурц хэмээн алдаршсан  Н.Магсаржавын хөвгүүн алдарт дууч Дугаржав байлаа.
Дугаржав хүрээний нууц бүлгэмийг санаачлан байгуулагч  С.Данзан ,Д.Догсом , Ө.Дэндэв нартай дотночлон танилцаж сэтгэлэг нэгтэйгээ танин мэдэлцсэний үндсэн дээр  Д. Сүхбаатарыг дагуулан ирж хүрээний бүлгэмийн цөм болсон анхны тангарагт 5 гишүүний нэгдэл бий болсон түүхтэй.
Монголын ард түмнийг эрх чөлөөний шинэ эринтэй золгуулах их үйлсийг санаачлан оролцож зүтгэж явсан эх орончдын гавьяат үйлсийг судлан тодруулах нь Монголын түүх судлалын нэг гол судлагдахуун билээ.
Эрдэм шинжилгээний энэ үйл ажиллагааг хийх суурь дэвсгэр нь үндэсний төв архивын сан хөмрөг дахь баримт бичиг болдог.
Тэдгээр баримт бичгүүд нь тухайн түүхэн зүтгэлтний улс төрийн  үйл ажиллагаанаас гадна намтар, хувийн амьдрал , аж төрлийг нь тодруулахад ч  гол сурвалж болж өгдөг зөвхөн ганц баримт толилуулахад наймдугаар богд Жавзандамба  хутагт Монгол улсын хаанд өргөмжлөгдсөний дараа архи ууж , самуурах тэмцэх  явдалтай удаа дараа зарлиг лүндэн буулгаж журам гаргаж мөрдүүлж байсан юм иймээс 1914 оны 4 сарын 15-нд Магсаржав хүү Дугаржавынхаа хуримын ёслолд хэрэглэх нэгэн суулга архийг иргэн пүүсээс худалдан авах зөвшөөрлийн тэмдэгт хуудас олгох хүсэлтийг шүүх таслах яаманд хандан өргөдөл гаргаж байжээ.
Энэ баримт нь тухайн үед архи худалдаалах хэрэглэх талаарх төрийн  мэргэн бодлого хууль дүрэм үйлчилж байсныг илтгэхээс гадна Дугаржав нь 1914 онд гэр бүл зохиож байсныг гэрчилж байгаагаараа намтар  судлалын содон мэдээ агуулж байжээ.
Түүхт хүмүүсийн намтрыг тодруулахад хүн ам мал хөрөнгийн тооллогын бүртгэл төрөл бүрийн судалгаа анкет бүртгэлүүд чухал сурвалж болж өгдөг тийм баримт бичгийн нэг нь 1925 онд явагдсан намын анхдугаар цэвэрлэгээний “  МАХН-ын гишүүдийн  нэр зэргийн бүртгэл хуудас “ хэмээх сурвалж болно .
Энэ бүртгэлийн гол онцлог нь тухайн хүний овог, эцэг эхийн нэр , мэдлэг боловсрол , өвчин эмгэг , урьд болон одоо оршин буй хаяг ,урьд болон одоо оршин буй хаяг , урьд болон тухайн үед эрхэлж байсан ажил алба , орлогын эх үүсвэр , олон нийтийн байгууллагын гишүүнчлэл , зэрэг 39 асуулт бүхий асуултаар нарийн бүртгэсэн байдаг юм .
Тиймээс намын анхны цэвэрлэгээний  бүртгэлүүд нь тухайн хүний намтар төдийгүй Монголын овог , намын гишүүдийн нийгмийн байдал гэх мэт олон асуудлыг судлахад туслах чухал мэдээллийг агуулж байдаг юм.
Бид энэ удаад намын анхдугаар цэвэрлэгээний бүртгэлээс  хувьсгалт нууц бүлгэмийн анхны гишүүдийн нэг олноо алдарт дууч хэмээн алдаршсан Магсар хурцын Дугаржавын бүртгэлийг толилуулж байна.

Монгол ардын хувьсгалт намын гишүүдийн нэр зэргийн бүртгэл хуудас
Биеийн байцаалт
1.       Бат илэрхийллийн дугаар -         2893
2.       Нэр -                                                                      Дугаржав
3.      Овог ба эцэг буюу эхийн нэр -           эцэг Магсаржав, эх Гүндсамбуу
4.      Нас -                                                     32
5.      Тайж , ард -                                          ард
6.      Лам хар , банди , эхнэр , хүүхэд?-       хар
7.      Өвчин эмгэг, дутуу тээр эрэмдэг зэрэмдэг? -      өвчингүй
8. Аймаг хошуу сум шавь, отог баг арван?-     Жавзандамба хутагтын шавь цэнхэр ногоон отог                                                                                                                                                                   
Эрдэм боловсролын тухай
9.      Ямар , ямар хэл бичиг мэдэх? -              Монгол
10.    Ямар, ямар сургуульд хэзээ хаана яаж явсан?-     
11.  Ерийн элдэв сургууль боловсрол уран дархан хөг дууны зэрэгт хэрхэн? – Дуу хөгжим бага зэрэг төсөөлмүй
12.  Одоо шинэ боловсрол эрдэм сургууль юуг үйлдэж буй?-    Сүхбаатарын дурсгалын клубийн дуу хөгжимд явмуй            
Гэрийн тухай
13.  Уул нутаг хаа , хотод аваас хэддүгээр хорооны хэддүгээр хашаанд?- 9-р хороонд 212-р хашаанд суумой
14.   Гэргий,нөхөр, хүүхэд ,төрөл хэд буй?-        дүү нар 5, гэргий 1 хүүхэд 3
15.  Хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгө хэчнээн юу буй?- Монгол гэр аарсаар хогшил ба морь 2 , гүү, үнээ нэжгээд буй
16.  Ямар худалдаа арилжаа , гүйлгээ хийдэг мөнгө хүүлдэг?-
17.  Юугаар гол болгон аж төрөн амьдардаг буй ?              : алба хааж аж төрмүй
Манж ба автономи ба гамин, барон Унгернуудын
18.   Аль аль үед хэзээ хэзээ хаана хаана ямар ямар алба хаан яаж явсан ?  :  Манж ба автономийн үед хошуу тамга ба чуулганы дарга, цэргийн яаманд бичээч түшмэлийн алба хашиж явсан
19.  Аль аль үед хэзээ хаанаас ямар албан хэргээр бас хувийн хэргээр гадаадад хаана яаж явсан    -    
20.  Аль аль үед хэзээ хэзээ хаанаас хэрхэн учир ямар гавьяа зэрэг жинс шагнал олж явсан буй  : Автономитын үед цэргийн яамны бичээч эх зохиогчийн хувийн жинс хатгасан
21.   Аль үед хэзээ хаана ямар хэрэг зарга өдүүлж зүй бус явж ял хийж ямар албаны газраар орж яаж шийтгүүлсэн ? :      Үгүй
22.    Аль үед хэзээ, хаана ямар цэргийн алба хааж, ямар байлдаанд яаж явсан, шархадсан эсэх       :             Барон Унгернд баригдаж сул цэргийн алба хааж явсан
23.  Аль үед ямар ямар эзэрхэг буюу хөрөнгөтөн этгээдэд яахин онц дарлагдаж мөлжигдөж хэрхэн явсан ?  :           Автономийн үед чин ван лам Дашдэндэвийн дэргэд морьтой явсан учир 20 банз жанчигдаж явсан , Барон Унгернд баригдаж алагдах шахамдаж явсан ба гаминд бүхий л хөрөнгөө булаагдаж явсан
24.   Аль аль үед ямар гүйлгээ наймаа арилжаа хийж явсан бэ яаж мөнгө хүүлж явсан-
25.  Аль аль үед хаана яаж аж төрж амьдарч явсан : Бага насанд хөдөө мал адгуулах зэрэг ажил хийж хойно хүрээндээ алба хааж суумой
Ардын засаг  байгуулагдсанаас эдүгээ хүртэл
26.  Хаана ямар алба хааж суусан ба мөн хаанаас ямар албанаар гадагш явсан ? : 11-р онд Сэцэн хан аймгийг тохинуулах сайдын тушаалаар явсан , 12-р онд зүүн яамны газрыг сэргийлэх сайд ба Орост цэргийн яамнаас зарагдсан бас энэ намар Дарьгангын өлсгөлөн тохиолдсон ардад тэжээл түгээх аваачих лугаа хэрэг нийлээр цэргийн яамнаас зарагдсан
27.  Ямар ямар байлдаанд явж шархадсан эссэн одоо ямар ангийн цэрэгт ямар албан хааж буй? :          Зүүн хязгаарт урвасан Найдан вангийн цэрэг ба цагаан намын муу хулгай лугаа удаа дараа байлдсан хязгаарын цэргийн сайд явсан
28.  Хэрхэн учир  ямар гавьяа шагнал олж явсан  :      урвасан Найданжав ба цагаан намын цэрэг лүгээ удаа хүчлэн байлдсан учир гүнгийн зэрэг шагнагдсан боловч хэрэглэсэн үгүй
29.  Хэрхэн хэрэг зарга өдүүлж зүй бус явсан ямар ял олж ямар албаны газраар шийтгүүлж явсан  :       Үгүй
30.  Одоо ардын засгийн хаана ямар алба хааж буй :       Цагдан сэргийлэх хорооноо эрхэлсэн түшмэлийн албатай
31.  Хэзээ аль хороо үүрээр дамжиж хэн хэнээр батлуулж яаж намын гишүүн болсон:    Ардын намыг анх үүсэхэд орсон
32.  Хаана ямар алба хааж суусан ба хаана хаанаас ямар ямар албанаар хаашаа хаашаа гадагш явсан –
33.  Намдаа ямар туст хэргийг бүтээсэн буй , ямар гавьяа байгуулсан –
34.  Намын дүрмийг зөрчиж намд шийтгэгдсэн эссэн –
35.  Одоо намд ямар алба хааж ямар хэргийг явуулж буй? :       Сүхбаатарын дурсгалын клубийн дуу хөгжим ба бие махбод сайжруулах  бүлгэмийн эрхлэгч
36.  Намын дүрэм суртлыг  сайн мэдэх эсэх : бага мэдмүй
37.  Эвлэлийн гишүүн болсон эссэн бас өөр намд орсон эссэн-
38.  Гишүүний гарын үсэг-      Дугаржав
39.  Шалган цэвэрлэх комиссын бодлого


МУҮТА                     Х-2 , Д-1  , Х.Н-39 

МАНБТ  архивч-оператор А.Өлзийбат


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 10:39

Add comment

Security code
Refresh