Thu03302017

Back Хэвлэн нийтлэл Арга зүйн гарын авлага ААХХ-ийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

ААХХ-ийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Танилцуулга: 1998 онд Архивын тухай хууль батлагдан гарснаас хойшхи хугацаанд уг хуулинд нийцүүлэн боловсруулж гаргах ёстой эрх зүйн баримт бичгүүд үндсэндээ гарч дуусан архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цаашдаа тогтвортой мөрдөгдөх нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн  эмхэтгэлийг эрхлэн гаргаж байна.

Эмхэтгэлд Архивын тухай хууль гарснаас хойшхи хугацаанд батлагдан гарсан эрх зүйн баримт бичгүүдийг 6 бүлэгт хуваан  оруулсан ба урд нь ном, товхимол болон хэвлэгдсэн “Баримт бичгийн стандарт” /2002 он/, “Төрийн архивын ажлын үндсэн заавар /2003 он/, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар” /2007 он/, “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт” /2007 он/, “Мэдээлэл ба баримтжуулалт, албан хэрэг хөтлөлтийн менежмент /2009 он/, “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” /2009 он/ зэрэг баримт бичгүүдийг оруулсангүй.

Төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар, компани, хувь хүмүүс архив,албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж эрх зүйн  актуудыг дагаж мөрдөн, биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэйг сануулахын сацуу төр, засгийн зүгээс төрийн бүх шатны байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын архив,албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтанд онцгой анхаарч, олон улсын жишиг, стандартад ойртуулах чиглэлд ихээхэн хүч тавьж буй өнөө үед энэхүү эмхэтгэл нь Таны ширээний  ном, байнгын туслагч тань байх болно.

Үнэ: 12000 төгрөг

Хаанаас худалдан авах: Та энэ номыг худалдан авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.