Mon08212017

Back Хэвлэн нийтлэл Арга зүйн гарын авлага Кино, дуу, дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар

Кино, дуу, дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар

Танилцуулга: Кино, гэрэл зургийн хальс, гэрэл зураг, микрофильм, микрофиш, аудио, видео     хуурцаг, пянз, СD, DVD зэрэг тээгч дээр тусгай төрлийн төхөөрөмж ашиглан хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй дүрс, дуу авиаг буулгаж бичсэн баримтууд хадгалагдаж байдаг.
Аудиовизуаль баримтууд нь өөрийн онцлог шинж чанараасаа хамаарч цаасан суурьтай баримттай харьцуулахад орчны нөлөөлөлд амархан автдаг учир хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөхийг шаарддаг. Тухайлбал, цаасан суурьтай баримтанд бий болсон толбо, механик гэмтэл нь баримтыг бүхэлд нь устгаж чадахгүй, сэргээн сэлбэх боломжтой байдаг бол аудиовизуаль баримтанд үүссэн толбо, механик гэмтэл тухайн мэдээллийг сэргээх боломжгүй байдалд хүргэдэг.
Ийм учраас аудиовизуаль баримтууд хадгалалт, хамгаалалтын илүү өндөр төвшин шаардана.

Эдгээр баримтын амьдралын циклыг уртасгаж, олон нийтийн хүртээл болгоход дараах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай юм. Үүнд:
1.    Эх баримтыг шаардлага хангасан орчинд найдвартай хадгалах    
2.    Нийтэд ашиглуулах болон хамгаалахын тулд хуулбар хувь үйлдэж,   тохиромжтой тээгч дээр байршуулах

3.    Эрэлт ихтэй баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх, эрэлт бага боловч байнгын хадгалалтанд авах баримтыг микро хальсанд буулгах зэргээр хамгаалалтын болон ашиглалтын хуулбарыг хийж аналоги хэлбэрээс тоон хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.
Зааврыг Архивын ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтсийн дарга А.Болд, мэргэжилтэн Д.Батжаргал нар эрхлэн боловсруулав.

Хаанаас худалдан авах: Та энэ номыг худалдан авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.