Sun04302017

Back Хэвлэн нийтлэл Арга зүйн гарын авлага Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт

Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт

Танилцуулга: Жагсаалтыг боловсруулахын тулд тодорхой тооны байгууллагууд дээр судалгаа хийсний гадна салбарын хууль тогтоомжийг судлан, улмаар зарим гадаадын орны архивт мөрдөгдөж буй архивын баримт бичгийн хадгалах хугацааны жагсаалт болон арга зүйн бусад баримт бичгүүдийг ашигласан болно. Жагсаалтыг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд үүсч буй удирдлагын нийтлэг баримт бичгийг төрийн архивт сонгон авах арга зүйн үндэс болгох зорилгоор бэлтгэсэн бөгөөд байгууллага, салбарын онцлогоос хамааран гардаг тодорхой нэр төрлийн баримтыг хамруулаагүй болно. Иймд жагсаалтыг үндэслэн тухайн байгууллага зөвхөн өөрийн үйл ажиллагааны явцад үүсч буй онцлог баримтын нэр төрөл, хадгалах хугацааг тогтоох зүй ёсны шаардлага гарч байгаа юм. Хадгалах хугацааны жагсаалт нь бүтцийн хувьд удирдлагын зарчим, чиг үүргийн дагуу байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тусгасан дараахь бүлэг, дэд бүлгээс бүрдэж байна. Үүнд:            

1-р бүлэгт: Зохион байгуулалт, захирамжлалын үйл ажиллагааны үндэс, хяналт шалгалт, эрх зүйн орчин, архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой баримт бичгүүд           
2-4-р бүлэгт: Төлөвлөлт, санхүүжилт, нягтлан бодох бүртгэл, татварын холбогдолтой баримт бичгүүд           
5-р бүлэгт: Эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын харилцаа, гадаад хамтын ажиллагааны холбогдолтой баримт бичгүүд           
6-р бүлэг: Мэдээллийн үйлчилгээ, зар сурталчилгааны холбогдолтой баримт бичгүүд           
7-р бүлэгт: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, тариф, цалин хөлс, хөдөлмөр хамгааллын холбогдолтой баримт бичгүүд            
8-р бүлэгт: Боловсон хүчнийг ажилд томилох, өөр ажилд шилжүүлэх болон ажлаас чөлөөлөх, мэргэжил дээшлүүлэх, шагнал урамшлын холбогдолтой баримт бичгүүд           
9-р бүлэгт: Үйл ажиллагааны материал техникийн хангамж, эд материалын хадгалалтын зохион байгуулалтын холбогдолтой баримт бичгүүд           
10-р бүлэгт: Захиргаа аж ахуй, байрны ашиглалт, харуул хамгаалалт, тээврийн үйлчилгээ, дотоод сүлжээ, холбооны холбогдолтой баримт бичгүүд           
11-р бүлэгт: Нийгмийн халамж,  орон сууцны хангамж, чөлөөт цаг зэрэг ажиллагсдын нийгмийн асуудлаарх баримт бичгүүдийг тус тус оруулсан.

Үнэ:5000 төгрөг

Хаанаас худалдан авах: Та энэ номыг худалдан авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.

 

Та энэ номыг авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон ҮАГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.