Mon05292017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Түүхийн сан хөмрөг АРДЫН ЗАСГИЙН БУЮУ 1921 ОНООС ХОЙШИХ ҮЕИЙН САН ХӨМРӨГ

АРДЫН ЗАСГИЙН БУЮУ 1921 ОНООС ХОЙШИХ ҮЕИЙН САН ХӨМРӨГ

Баримтын тоо хэмжээ: Энэхүү сан хөмрөгт нийт 579 хөмрөгийн 320000 орчим хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.
Хөмрөг үүсгэгч байгууллага:
1.    Ардын засгийн үеийн төрийн эрх барих дээд байгууллага
2.    Гүйцэтгэх байгууллага
3.    Шүүх
4.    Прокурор
5.    Төрийн өмчийн байгууллага
6.    Аж ахуйн нэгж
7.    Олон нийтийн байгууллага
8.    1921-1931 оны орон нутгийн засаг захиргааны байгууллага
9.    Нийгэм улс төр, соёл урлаг, шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүд, түүхэн бие хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны холбогдолтой баримт
Баримтын онцлог: 1947 он хүртэлх үеийн баримтууд монгол бичгээр, түүнээс хойших үеийн баримт нь крилл бичгээр үйлдэгдсэн байна. Энэ үеийн баримт нь монгол, орос, хятад, англи, япон, солонгос зэрэг хэлээр бичигдсэн байдаг ба баримтын дийлэнх нь цагаан цаасан дээр, багахан хувь нь муутуу цаасан дээр үйлдэгдсэн болно.
Баримтын агуулга: Төр захиргааны болон төрийн өмчийн байгууллагууд, нийгэм улс төр, соёл шинжлэх ухаанын гарамгай зүтгэлтнүүд, түүхэн бие хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны холбогдолтой баримтууд хадгалагдана.

ТА АРДЫН ЗАСГИЙН ҮЕИЙН ХӨМРӨГИЙН ЖАГСААЛТЫГ ҮЗНЭ ҮҮ