Sat09232017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Түүхийн сан хөмрөг ШАШИН ТӨРИЙГ ХОСЛОН БАРИГЧ БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН САН ХӨМРӨГ /1911-1921/

ШАШИН ТӨРИЙГ ХОСЛОН БАРИГЧ БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН САН ХӨМРӨГ /1911-1921/

Баримтын тоо хэмжээ: Богд хаант Монгол улсын үеийн сан хөмрөгийн баримт нь 1911-1921 оны үеийг хамрах бөгөөд нийт 237 хөмрөгийн 242 данс, бүртгэлийн 29044 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.
Хөмрөг үүсгэгч байгууллагууд:
1.    Монгол улсын Дээд, Доод хурлын газар
2.    Төрийн яамд төлөөний сайдын газар,
3.    Халх дөрвөн аймаг
4.    Харьяа хошууд
5.    Шашны байгууллага
6.    Өртөө
7.    Харуул
Баримтын онцлог: Баримт нь монгол, хятад, орос хэлээр бичигдсэн ба баримтын дийлэнх хувийг төрийн яамт, аймгийн чуулган, даргын газрын албан бичиг, багахан хувийг хэвлэмэл ном эзэлдэг. Ихэнх баримт нь муутуу цаасан дээр, цөөн хувь нь маажиндсан даавуун дээр үйлдэгдсэн.
Баримтын агуулга: Энэ үеийн баримт нь манай орны тусгаар улсыг сэргэн мандуулсан үеийн түүхэн үйл явдлыг өгүүлдэг бөгөөд тухайлбал, Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх бодлого явуулж, Англи, Франц, Япон зэрэг оронд зарлан явуулсан нот бичиг, 1915 оны Хиагтын хэмээн нэрлэгддэг Гурван улсын гэрээ, Монгол төрийн нэрт зүтгэлтэн сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нараас Орос улстай харилцаа тогтоосонтой холбогдох баримт, Орос улсад тусламж гуйхаар явахад Богд хаанаас буулгасан лүндэн, Богд хаант Монгол улсын үеийн хууль зүйлийн бичиг зэрэг баримт хадгалагддаг.

ТА БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН ХӨМРӨГИЙН ЖАГСААЛТЫГ ҮЗНЭ ҮҮ