Mon05292017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Түүхийн сан хөмрөг МАНЖ ЧИН УЛСЫН ҮЕИЙН САН ХӨМРӨГ /1674-1911 он/

МАНЖ ЧИН УЛСЫН ҮЕИЙН САН ХӨМРӨГ /1674-1911 он/

Баримтын тоо хэмжээ: Манж Чин улсын үеийн сан хөмрөг нь 1674-1911 оны үеийг хамардаг ба 224 хөмрөг, 288 данс бүртгэл, 134247 хадгаламжийн нэгжтэй.
Хөмрөг үүсгэгч байгууллагууд:
1.    Манжийн төлөөний байгууллагууд
2.    Халх дөрвөн аймаг, түүний харьяа хошууд
3.    Их шавь, харьяа сүм дацангууд
4.    Өртөө
5.    Харуул
Баримтын онцлог: Баримт нь монгол, манж, хятад, орос, төвд хэлээр бичигдсэн бөгөөд дийлэнх хувийг тухайн үеийн албан бичиг, багахан хувийг судар бичиг хэвлэмэл ном эзэлдэг.
Ихэнх баримт нь муутуу цаасан дээр, цөөн хувь нь маажиндсан даавуун дээр үйлдэгдсэн болно.
Баримтын агуулга: Энэ үеийн баримт нь XVII-XX зууны эхэн хүртэлх үед Монгол нутагт болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудын талаарх мэдээллийг агуулсан байдаг. Тухайлбал: Манжийн дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний бослого, хөдөлгөөн /Хотгойдын Чингүнжав, Өөлдийн Амарсанаа, цэрэг Онолтоор толгойлуулсан цэргийн бослого гм/, ард түмний аж амьдрал, ёс заншил, соёл, шашин шүтлэг, аж ахуй эрхлэлтийн байдлын тухай болон Хүрээний газар, Түр Засгийн газар байгуулагдсан, Манж сайдыг хөөсөн талаархи баримт, эх сурвалжууд, Манжийн үеийн хууль зүйлийн бичиг зэрэг баримт бий.
Мөн Батмөнх Даян хааны ургийн бичиг, Халхын сэцэн хан Шолойн 11 үеийн 12000 гаруй хөвгүүдийн нэрсийг багтаасан,  25 м2 талбай бүхий цагаан даавуун дээр бичигдсэн, гэрийн үеийн бичиг,  Манжийн хааны зарлиг, тухайн он цагт хэрэглэж байсан тамга, тэмдэг, алтаар төлөөлүүлэн боронзоор бичсэн Алтангэрэл, есөн эрдэнээр төлөөлүүлэн бичсэн Таравчинбо судар зэрэг хосгүй үнэт баримт хадгалагдаж байна.

ТА МАНЖ ЧИН УЛСЫН ҮЕИЙН ХӨМРӨГИЙН ЖАГСААЛТЫГ ҮЗНЭ ҮҮ