Tue08222017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Монгол ардын намын баримтын сан хөмрөг /1921-1990/

Монгол ардын намын баримтын сан хөмрөг

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАРИМТЫН САН ХӨМРӨГ /1921-1990он/

Үндэсний төв архивын Монгол ардын намын баримтын төвийн сан хөмрөгт Монгол Ардын Нам, МАН-ын их хурал, МАН-ын анхдугаар бага хурал, Намын Төв Хороо, Намын Хянан Шалгах Хороо зэрэг намын төв байгууллагууд, Намын Дээд Сургууль, Намын Түүхийн Институт, Сэтгүүлүүдийн Нэгдсэн Редакци, Үнэн сонин, Дорнодын уурхайнуудыг удирдах газрын намын хороо зэрэг НТХ-ны дэргэдэх байгууллагууд, Дэлгэр их уулын аймаг, Богд Хан уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг, Хан Тайшир уулын аймаг, Цэцэрлэг Мандал уулын аймаг, Чандмань уулын аймаг, Алтай уулын зэрэг аймгийн намын хороо, Улаанбаатар хот болон  Улаанбаатар Төмөр Замын намын хороо, 6 дүүргийн намын хороо, намын анхан шатны хороо, үүрүүдийн хөмрөг болон Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Х.Элдэв-Очир, Ж.Самбуу, Н.Жагварал, Д.Моломжамц, Т.Рагчаа, П.Дамдин, Ц.Балхаажав зэрэг нам, төрийн   зүтгэлтэн түүхэн хүмүүсийн хувийн хөмрөг, гэрэл зургийн хөмрөг,намын гишүүний хувийн хэргийн хөмрөг зэрэг эмхлэн цэглэгдсэн нийт 191 хөмрөгийн 260 данс бүхий 50000 гаруй хн, 170000 гаруй намын гишүүний бүртгэх хуудас, 9000 гаруй гэрэл зураг, 100000 гаруй карт каталогийн сан хадгалагдаж байна.

Архивын баримтыг уншлагын танхимаар ашиглуулах

Байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтаас баримтын хуулбар, лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Монгол ардын намын баримтын төвөөс лавлагаа, үйлчилгээнд

ихээр ашиглагддаг хөмрөгийн жагсаалт

д/д

Хөмрөгийн нэр

Хөмрөгийн дугаар

Он цагийн хязгаар

Архивт анх баримт шилжүүлсэн огноо

1

МАХН-ын Төв Хороо

4

1921-1989

1940

2

Намын дээд сургууль

14

1925-1990

1958-03-12

3

Намын Түүхийн Институт

20

1956-1991

1966

4

Үнэн сонин

21

1929-1990

1978

5

Улаанбаатар хотын намын хороо

24

1925-1990

1958

6

МАХН-ын гишүүний хувийн хэрэг

166

1921-1990

МАНБТ-ийн төвийн 70 жил хадгалах баримтын  бүртгэл

д/д

Бүртгэлийн нэр

Бүртгэлийн дугаар

Он цагийн хязгаар

1

Намын Төв Хороо

4

1934-1990

2

Намын дээд сургууль

14

1933-1990

3

Улаанбаатар хотын намын хороо

24

1935-1990

4

Улаанбаатар Төмөр замын намын хороо

165

1960-1990