Wed03292017

Back ҮТА ҮТА-ын үйл ажиллагаа Мэргэжил, арга зүйн зөвлөгөө

ҮТА-ААС ХӨМРӨГ ҮҮСГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ҮЗҮҮЛЖ БУЙ
МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Үндэсний төв архив нь Архивын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 11 дэх заалтад заасны дагуу хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгадаг.

Хөмрөг үүсгэгч байгууллагуудтай дараах хэлбэрээр хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг. Үүнд:
1.    Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтай биечлэн танилцаж, зааварчилга өгөх
2.    Албан хэрэг хөтлөлт, архивын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг нь шалгах
3.  Байгууллагын удирдлагуудтай уулзаж архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд оршиж буй зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөх, санал дэвшүүлэх
4.    Байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хянаж зөвлөгөө өгөх
5.    Байгууллагын архивын баримтыг  эмхлэн цэгцлэх, архивт бүрэн бүрдэлтэйгээр шилжүүлж буй эсэхэд хяналт тавьж, арга зүйн туслалцаа үзүүлэх
6.    Байгууллагын архивын данс, бүртгэл түүвэр жагсаалтыг нягтлан шалгаж, ҮТА-ын дэргэдэх ББНШАЗК-ын хурлаар оруулж батлуулах ажлыг зохион байгуулах
7.    Байгууллагатай хамтран үзүүлэх сургууль, уулзалт, ярилцлага зохион байгуулах
8.    Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтныг мэргэжлийн сургалтад хамруулах
9.    Холбогдох ном, гарын авлагаар хангах