Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм УЛИРАН ОДОЖ БУЙ “АЛТАН УНЖЛАГАТ” ГАЛ ТАХИА ЖИЛД ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭСЭН АРХИВЫН САЛБАРЫН ОНЦЛОХ 51 ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

УЛИРАН ОДОЖ БУЙ “АЛТАН УНЖЛАГАТ” ГАЛ ТАХИА ЖИЛД ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭСЭН АРХИВЫН САЛБАРЫН ОНЦЛОХ 51 ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

1. МУ-ын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн  дөрөвдүгээр үе шатыг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталлаа.

2. Архивын ерөнхий газар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

3. Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 сарын 03-ны өдөр Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор байр, Үндэсний төв архивын хадгаламжийн сангийн нөхцөл байдалтай танилцан, ҮТА-ын албан хаагчидтай ажил, мэргэжлийн туршлага солилцов.

4. Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 2017 оны 03 дугаар сарын 15-17 дуустал 28 дахь удаагаа зохион байгуулав.

5. МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд АЕГ-аас “Урлагийн наадам”-ыг төрийн архивын ажилтнуудын дунд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

6. МУ-д Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээнийг Архивын ерөнхий газраас амжилттай зохион байгууллаа.

7. Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын дунд 2017 оны 04 дүгээр сарын 18-нд спортын хоёр төрлөөр өрсөлдүүлэн байгууллагын спортын аваргуудаа шалгаруулав.

8. “Рояаль” Эйч Ди телевизтэй Архивын ерөнхий газар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулав.

9. Mедиа уран бүтээлчид, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад зориулан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 14 хоногийн хугацаатайгаар “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” сэдэвт сургалт зохион байгуулав.

10. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан АЕГ-ын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч “Аав ээжийн минь ажлын газар” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.

11. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөгт Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар оролцов.

12. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадмыг  МУ-д орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын нэрэмжит тэмцээн болгон зарлаж Буянт-Ухаа спортын ордонд 2017 оны 05 дугаар сарын 11-14 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

13. ҮТА-ын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн “Данс хараа-өв соёл” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний түүхийн музейд нээлтээ хийв.

14. Архивын ерөнхий газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр АЕГ-ын Үзэсгэлэнгийн танхимд “Их барилга бүтээн байгуулалт” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болов.

15. 2017 оны 06 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг Архивын ерөнхий газраас зохион байгуулав.

16. “Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой нэр томьёоны лавлах”  тайлбар толийг 200 ширхгийг хэвлүүлж, Төрийн 37 архивт гарын авлага болгон тараав.

17. ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн хүрээнд “Байгууллага сурталчлах” өдөрлөгийг Дархан, Эрдэнэт, Хөвсгөлийн Мөрөн хотноо 2017 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архивын ерөнхий газраас зохион байгууллаа.

18. АЕГ, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, Монголын үндэсний музейтэй хамтран 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Ардын хувьсгалын баатрууд” сэдэвт хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа.

19. Архивын ерөнхий газар, Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр спортын 2 төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.

20. Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршлийн баримтын үзэсгэлэнг 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулав.

21. АЕГ, Монголын Үндэсний музей, ТЕГ-ын тусгай архив, Гэндэн сан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей хамтран 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Мартах эрхгүй, давтах ёсгүй” сэдэвт хамтарсан үзэсгэлэн зохион байгуулав.

22. АЕГ, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар хамтран БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Монгол-Хятадын түүхэн харилцаа 1949-2016” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

23. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, атташе Бао Юйлань тэргүүтэй төлөөлөгчдийг Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба, Гадаад хэргийн яамны архивын  ахлах мэргэжилтэн Б.Гантулга болон АЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзаж, Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцуулав.

24. Ахмадын баярыг угтан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Ахмад архивчдаа сонсъё” сэдэвтэйгээр Архивын ерөнхий газрын ахмад архивчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

25. Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдын 420 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол 2017 оны 09 дүгээр сарын 29-нд боллоо.
26. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, нөгөө талаас Монгол улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол улсын их сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
27. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга Д.Одонбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын эмч Н.Маралмаа нар Архивын ерөнхий газрын удирдлага, ажилтан, албан хаагчдад галын гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав.
28. ОХУ-ын Москва хотноо “Хотын даргын айлчлал” сэдэвт үзэсгэлэнг АЕГ, Нийслэлийн архивын газар, ОХУ-ын архивтай хамтран зохион байгуулав.
29. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэх, архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын 25 жилийн ойг тохиолдуулан “Их октябрь-Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа 1917-2017 он” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн, уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
30. Монгол Улсад архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан хүүхэд залууст түүх, соёлоороо бахархах сэдлийг төрүүлэх, тэдний авъяас чадварыг нээн илрүүлж, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, байгууллагын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Миний мэдэх архив” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж 2017 оны  10 дугаар сарын 30-ны өдөр шилдгүүдийг нь тодруулан, нийт оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.
31. Архивын ерөнхий газраас “Киноны дууны урлаг” уулзалт, өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МУ-д орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулан зохион байгуулав.
32. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архивын ерөнхий газар, Оросын холбооны услын Архивын агентлагийн хамтран гаргасан “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” /1976-1990/ баримт бичгийн эмхтгэлийн гутгаар ботийн нээлт АЕГ-ын цогцолбор байранд амжилттай болж өндөрлөлөө.
33. МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд АЕГ болон төв, төрөлжсөн архивуудын ажилтан, албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтийн хүртээл болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архивын ерөнхий газраас “Уулын явган аялал”-ыг анх удаа санаачлан зохион байгуулав.
34. Монгол Улсын Түүх, Архив, Археологи, Музей зэрэг нийгмийн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтийн хүртээл болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Архивын ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 11 байгууллагын дунд  “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав.
35. АЕГ-аас МУ-д орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан “Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017/ сэдэвт Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноноос бүрдсэн үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 19-нд АЕГ-ын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн.
36. Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан, таниулах зорилгоор “Орчин цагийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон даяар амжилттай зохион байгуулав.
37. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Архивын тухай хууль”-ийн төслийн 9 дэх хувилбарыг  ХЗДХЯ-нд хүргүүлэв.
38. Архивын ерөнхий газар, Монгол цэргийн музейтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-нд  “Тусгаар тогтнолын төлөө монголчуудын тэмцэл” /XVIII-XX зууны эхэн үе/ сэдэвт үзэсгэлэн Монгол цэргийн  музейд нээлтээ хийв.
39. Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, нөгөө талаас Монголын үндэсний музейн захирал МУ-ын гавьяат багш, доктор Д.Сүхбаатар нар  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
40. Мөн архивын салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг 2017 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгуулав.
41. “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архив судлал, Архивын баримт судлал гэсэн хоёр салбар хуралдаанаар амжилттай зохион байгууллаа.
42. Архивын ерөнхий газраас “Спортын их наадам”-ыг салбарын хэмжээнд зохион байгуулж, спортын 4 төрлөөр өрсөлдүүлэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилдгүүдээ тодруулав.
43. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн Баярын хурал, Хүндэтгэлийн концертыг салбарын хэмжээнд зохион байгуулав.
44. Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газраас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
45. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан доктор С.Ичинноров, Л.Дэлгэрцэцэг нар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Санхүү, аж ахуйн хэлтсийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн ахлагч Н.Түвшинжаргалыг “Алтан гадас одон”-гоор, Ахмад ажилтан Л.Очирпүрэв, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, Лавлагаа, үйлчилгээний төвийн архивч О.Тогосбаяр нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнав.
46. МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 90 дүгээр зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Отгоны Энхмөнхөд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгов.
47. 2017 оны 01-06 дугаар сард ҮТА-ын хадгаламжийн сангуудад 2340 ш нягтруулсан шүүгээ, уншлагын танхимд 15 ш номын тавиур угсарч суурилуулан,  АЕГ-ын “Өмч хамгааллын байнгын зөвлөл”-ийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу ҮТА-т ашиглагдаж байгаад актлагдсан 903ш нягтруулсан шүүгээг төрийн 30 архивт шилжүүлж, суурилуулав.
48. Архивын ерөнхий газар КОЙКА-тай Гадаад харилцааны төв архивт "Цахим мэдээллийн сан" төсөл хэрэгжүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт хийв.
49. Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар бус нутаг, түүх газар зүй судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ  2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
50. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ХХЕГ-ын спорт зааланд "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн" нээлттэй арга хэмжээнд Архивын ерөнхий газраас амжилттай оролцлоо.
51. Архивын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан “Түүх баримтлагдсан 90-н жил” баримтат кино бүтээн, МҮОНРТ-ээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олон нийтийн хүртээл болгосон.

Add comment

Security code
Refresh