Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ШАГНАЛЫН ХУР БУУСАН САЙХАН ӨДӨР БОЛЛОО

ШАГНАЛЫН ХУР БУУСАН САЙХАН ӨДӨР БОЛЛОО

"XVII жарны "Нөхөрсөг" хэмээх  гал нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Архивын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах албан хаагчдыг МУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Төрийн одон медиаль буюу “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор Архивын салбарт тасралтгүй ажиллаж байгаа Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа,  Мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн А.Болд нарт Хууль зүй, дотоод хэргийн сайд албан ёсоор гардуулан өгөв. Төрийн албаны нэр төр бол та бүхний ажил үйлээс шууд хамаарч байгаа гэдгийг Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шагнал гардуулахдаа онцлон цохож, цаашид үр бүтээлтэй ажиллаж, залгамж холбоог хадгалж ажиллахыг хүсч баяр хүргэлээ.

Мөн түүнчлэн Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба Архивын ерөнхий газрын Зураг төслийн баримтын архивт олон жил үр бүтээлтэй, хамт олноо хошуучлан ажилласан ахмад архивч Д.Лхамсүрэнд “Алтангадас” одон, Санхүү, аж ахуйн хэлтсийн Хэвлэх хэсгийн ахлагч Ц.Автайхүү, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгч Н.Сугарсүрэн нарт “Хөдөлмөрийн хүндэт” медалийг ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба Монгол төрийн ой санамж, түүх соёлын үнэт баримтыг хадгалан, хамгаалах ариун үйлсийг тань өндрөөр үнэлж ийнхүү шагнаж байгаа тухай дурьдсан юм.

МУ-ын төрийн дээд одон медиалаар энгэрээ мялаасан албан хаагчиддаа баяр хүргье.

Add comment

Security code
Refresh