Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХХЕГ-ЫН СПОРТ ЗААЛАНД БОЛЖ БАЙНА

ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХХЕГ-ЫН СПОРТ ЗААЛАНД БОЛЖ БАЙНА

Өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн" нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд Архивын ерөнхий газар нь иргэдэд архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, зөвлөгөө өгөх, ААХХ-ийн ном, эмхтгэл, гарын авлага худалдахаас гадна МУ-ын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын лавлагааг шууд олгож байгаа юм.

Мөн түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0288 дугаар анги, 0119 дүгээр анги /хувцас, гутал, барилгын угсралт, засвар үйлчилгээ/, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨААТҮГ /хувцас, оёдлын бүтээгдэхүүн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Багануур тоосго” ТӨААТҮГ, “ШТН нэгдэл” ТӨААТҮГ, “Хэрэмт цамхаг” ТӨААТҮГ, “Газар ивээл” ТӨААТҮГ, “Авдарант хайрхан” ТӨААТҮГ, 407, 413, 433, 435, 445 дугаар хорих ангиуд /хувцас, гутал, өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нүүрс, шохойн чулуу, газар тариалангийн бүтээгдэхүүн, гар урлал/, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэвлэх үйлдвэрийн бүтээгдэхүүний танилцуулга хийх бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бараа, бүтээгдэхүүнээс газар дээр нь худалдан авалт хийх, захиалга өгөх боломжтой юм.

Үзэсгэлэн Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд 09.00 цагаас орой 17.00 цаг хүртэл болох тул иргэд та бүхнийг урьж байна.

Add comment

Security code
Refresh