Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “ЗАРЛИГААР ЗАРСАН ХҮРЭЭНД СУУЖ ХЭРЭГ ШИЙТГЭГЧ САЙДЫН ЯАМАНД ХОЛБОГДОХ БАРИМТЫН ЭМХТГЭЛ” 20 БОТЬ БАРИМТ БИЧГИЙН ЭМХТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

“ЗАРЛИГААР ЗАРСАН ХҮРЭЭНД СУУЖ ХЭРЭГ ШИЙТГЭГЧ САЙДЫН ЯАМАНД ХОЛБОГДОХ БАРИМТЫН ЭМХТГЭЛ” 20 БОТЬ БАРИМТ БИЧГИЙН ЭМХТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар бус нутаг, түүх газар зүй судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарлигаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Шинжлэх Ухааны Доктор, Профессор С.Чулуун “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” буюу Манж сайдын яамны хуулга данс гэдэг нь үг үсэг, цэг, таслалын зөрүүгүй хуулан бичиж дэвтэрлэсэн албан бичгийн хоёрдох эх хувийг хэлдэг бөгөөд “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам”-ны сан хөмрөгөөс түүвэрлэн авч 20 ботиор эмхтгэсэн эдгээр баримтууд нь Манжийн төрөөс Монголын талаар явуулсан бодлого, үйл ажиллагаа, чуулган хошууны зохион байгуулалтын хувирал өөрчлөлт, Монголын аймаг хошуудын нийгэм, эдийн засгийн байдал, ард олны аж ахуй, өртөө, харуул, хятад худалдаачид, Жибзүндамба хутагтын болон бусад хүрээ хийд, хутагт хувилгаадын намтар түүх, тэдний үйл ажиллагаа, цар хүрээг тогтооход нийт судлаач эрдэмтэд болон түүхээ сонирхогч хэнд ч болов судалгааны чухал баримт эх хэрэглэгдэхүүн болох юм. Мөн тэрээр хэлэхдээ энэхүү 20 боть баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргахад Архивын ерөнхий газар, Эрдэм шинжилгээний ажилтан нарын заавар, зөвлөгөө онцгой ач холбогдолтой байсан гэж дүгнэв.

Номын нээлтийн үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа номын сангууд болон Богдын музей, Монгол судлалын хүрээлэн зэрэг нийт 10 гаруй албан байгууллагын номын санд эмхтгэлийн дээжээс гардуулж өглөө.


Add comment

Security code
Refresh