Sat01202018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

1. Ажлын байрны нэр:

Архивын ерөнхий газрын  Мэдээллийн технологийн хэлтэст: - Программ хангамж хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

- Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгсөн. /ТЗ-4 –өөс ТЗ-7- ангилалд нөөцөд бүртгэгдсэн байх /

- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.

- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

- Систем хөгжүүлэх, код бичих чадвартай. (MS VB.Net, ASP.Net г.м)

- Өгөгдлийн сантай ажиллах чадвартай. (MSSQL, Oracle)

- Windows сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай.

- Сүлжээний орчинд ажиллах чадвартай.

- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэгтэй.

Бусад шаардлага:

- Багаар болон бие даан ажиллах чадвартай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой байх

- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет, цээж зураг 2 хувь,

- Дипломын хуулбар,

- Цахим үнэмлэхийн хуулбар,

- Нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудас болон томилгооны талаарх бичилт хийсэн хуудаснуудын хуулбар

- Тухайн ажлын байранд орох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл/

Жич: Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй мөн дутуу ирүүлсэн материалыг сонгон шалгаруулахгүй болохыг анхаарна уу.

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг хүртэл Архивын ерөнхий газрын Хүний нөөц, эрх зүйн асуудал  хариуцсан мэргэжилтэн З.Баяржаргал 402 тоот өрөөнд хүлээн авна.

Харилцах утас: 77002045

 

 

Add comment

Security code
Refresh