Tue07252017

ББНШАЗК

ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВЫН ДЭРГЭДЭХ

БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үндэсний төв архив (цаашид ҮТА гэх)-ын дэргэд баримтын агуулга, ач холбогдлыг тодорхойлж, хадгалах хугацааг тогтоох, архивын ажлын арга зүйн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилго бүхий, 9 хүний бүрэлдэхүүнтэй Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс (цаашид ББНШАЗК гэх)  ажиллаж байна.

Тус комиссын хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэдэг. Үүнд:
•    ҮТА-ын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийг тогтоох
•    Баримт бичиг хадгалах хугацааны салбарын болон байгууллагын жагсаалтыг хэлэлцэх, байнга, түр хадгалах баримтын данс бүртгэл, устгах бичгийн жагсаалт, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, хамгаалалтын болон ашиглалтын хувь үйлдэх баримтын жагсаалт
•    Хосгүй үнэт, нэн үнэт баримтын жагсаалт
•    Архивын ажлын арга зүйн холбогдолтой баримт бичгийг хэлэлцэж батлах
•    Байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комисс (цаашид ББНШК гэх)-т мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг эрх үүрэгтэйгээр ажиллаж байна.

ББНШАЗК нь сар тутам хуралддаг бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зохион байгуулдаг. 

Хурлын үйл ажиллагаанд хурлаар хэлэлцэх асуудлыг оруулж буй ажилтан, мөн байгууллагын баримт бичгийн данс, бүртгэл, жагсаалтын хэлэлцэх тохиолдолд тухайн байгууллагын архив хариуцсан ажилтан, хариуцсан зааварлагч арга зүйч нарыг оролцуулж, хурлын шийдвэрийг комиссын гишүүдийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэдэг болно. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу хэлэлцсэн асуудалтай холбоотой санал, авах арга хэмжээ, түүний биелэлтийг тухайн асуудлыг оруулсан ажилтан, түүнд тавих хяналтыг төвийн эрхлэгч, зааварлагч арга зүйч нар хариуцаж гүйцэтгэж байна.

ҮТА-ын дэргэдэх ББНШАЗК-ын хурлын сүүлийн 4 жилийн ажлын үзүүлэлт: