Sat01202018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 90 дүгээр зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Отгоны Энхмөнхөд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгов.
О.Энхмөнх нь Архивын байгууллагад 40 гаруй жил ажилласан ахмад архивчдын нэг юм. Тэрбээр ажиллах хугацаандаа Үндэсний төв архивт архивч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, Үндэсний төв архивын дарга, Архивын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

Add comment

Security code
Refresh