Sat01202018

МЭНДЧИЛГЭЭ

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтаж буй МУ-ын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд болон нийт ард, түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй 2017 он бидний хувьд онцгой, үр бүтээлтэй жил байсан төдийгүй Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиосон сайхан жил болж өнгөрлөө. Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас дараах ажлуудыг амжилттай хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал: Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын мэргэжлийг чадавхжуулах сургалт, төрийн болон төрөлжсөн архивуудын дунд Архивч-2017 сэдэвт ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын бүсчилсэн наадмыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулахаас гадна Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн кино, гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнгүүд, хөдөө орон нутгуудад Байгууллага сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг, “Орчин цагийн төрийн архив 90-жил” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, “Монгол улсын архивын албаны үүсэл хөгжил, уламжлал, шинэчлэл-90 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулаад байна.

Та бидний өргөө гэрт есөн цагаан хүсэл тээсэн 2018 он айлчлан ирлээ. Ирж буй 2018 он бидний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхний адил итгэл төгс байна.

Халуун ам бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй

Болор хундаганы жингэнэх чимээтэй

Буурал сахалт өвлийн өвгөнтэй

Бүжин наадах цасан охидтой шинэ оноо сайхан угтаарай


АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДОКТОР Д.ХОРОЛДАМБА

Add comment

Security code
Refresh