Sat01202018

МЭДЭЭ

2017.12.28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан О.Энхмөнх “Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн” цол тэмдгээр, ахмад ажилтан, доктор С.Ичинноров, Л.Дэлгэрцэцэг нар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Санхүү, аж ахуйн хэлтсийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн ахлагч Н.Түвшинжаргалыг “Алтан гадас одон”-гоор, Ахмад ажилтан Л.Очирпүрэв, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, Лавлагаа, үйлчилгээний төвийн архивч О.Тогосбаяр нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулалаа.


Энэ онд архивын алба үүсч хөгжөсний 90 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан төрийн болон төрөлжсөн архивын 30  гаруй ажилтан, албан хаагчид  төр засгийн одон медалиар шагнуулжээ.

Өнөөдөр шагнал гардуулах үеэр АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба хэлэхдээ “Архивын салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засаг үнэлж та бүгдийг шагнаж байна.

Дашрамд дурдaхад өнөөдөр Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан ахмад ажилтан, өдгөө 88 насыг зооглож байгаа түүхийн ухааны доктор С.Ичинноров гуай багшдаа энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаадаа туйлын баяртай байна гэж АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба хэллээ.


Цаашдын ажилд нь амжилт хүсч байна. Ирэх 2018 онд бидний үйлс улам сайхан дэвжих болтугай.

 

Төрийн одон медалиар шагнагдсан албан хаагчдад АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба шагналыг нь гардуулж, амжилт хүсч баяр хүргэлээ.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДОКТОР Д.ХОРОЛДАМБА


Add comment

Security code
Refresh