Wed12132017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Спортын наадам”-ыг салбарын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгууллаа.
“Спортын наадам”-ын нэгдүгээр шатыг төрийн архивуудын дунд бүсчилсэн байдлаар зохион байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд явуулсан. Наадмын хоёрдугаар шат 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд ширээний теннис, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр үргэлжиллээ. 
Архивын салбарын спортын наадамд Архивын ерөнхий газар болон Нийслэлийн бүс, Төвийн бүс, Говийн бүс, Хангайн бүс, Зүүн бүс, Баруун бүсээс нэгдүгээр шатанд шалгарсан ажилтан, албан хаагчид өрсөлдсөж шилдгүүдээ тодрууллаа.

1. Ширээний теннис
- Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
I байр- Төвийн бүс
II байр- Говийн бүс
III байр- Нийслэлийн бүс
- Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: 
I байр- Нийслэлийн бүс
II байр- Архивын ерөнхий газар
III байр- Зүүн бүс
- Холимог хос төрөлд:
I байр- Нийслэлийн бүс
II байр- Архивын ерөнхий газар
III байр- Говийн бүс
2. Дартс
I байр- Зүүн бүс
II байр- Нийслэлийн бүс
III байр- Төвийн бүс
3. Гар бөмбөг
I байр- Төвийн бүс
II байр- Говийн бүс
III байр- Хангайн бүс
Шилдэг тоглогчоор Т.Буд-Очир /Өмнөговь аймаг, Говийн бүс/
4. Сагсан бөмбөг
- Эмэгтэй төрөлд:
I байр- Нийслэлийн бүс
II байр- Хангайн бүс
III байр- Баруун бүс
Шилдэг тоглогчоор Х.Баяртуул /Увс аймаг, Баруун бүс/
- Эрэгтэй төрөлд:
I байр- Нийслэлийн бүс
II байр- Төвийн бүс
III байр- Говийн бүс
Шилдэг тоглогчоор О.Өсөхбаяр /Сэлэнгэ аймаг, Төвийн бүс/

 

 

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

Add comment

Security code
Refresh