Wed12132017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Урлагийн наадам”-ыг салбарын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгууллаа.
“Урлагийн наадам”-ын нэгдүгээр шатыг төрийн архивуудын дунд бүсчилсэн байдлаар зохион байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд явуулсан. Наадмын хоёрдугаар шат өнөөдөр /2017.12.01/ Цагдаагийн Сүлд чуулгын концертын танхимд боллоо.


Урлагийн наадамд Архивын ерөнхий газар болон Нийслэлийн бүс, Төвийн бүс, Говийн бүс, Хангайн бүс, Зүүн бүс, Баруун бүсээс нэгдүгээр шатанд шалгарсан ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд хоршил дуу, гоцлол дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг гэсэн 5 төрлөөр авьяастнуудаа тодрууллаа. 
Хоршил дууны төрлөөр нэгдүгээр байранд Төвийн бүс, хоёрдугаар байранд Баруун бүс, гуравдугаар байранд Говийн бүс, гоцлол дууны төрлөөр нэгдүгээр байранд Архивын ерөнхий газар, хоёрдугаар байранд Баруун бүс, гуравдугаар байранд Нийслэлийн бүс, хөгжмийн төрлөөр нэгдүгээр байранд Баруун бүс, хоёрдугаар байранд Говийн бүс, Нийслэлийн бүс, гуравдугаар байранд Хангайн бүс, бүжгийн төрлөөр нэгдүгээр байранд Зүүн бүс, хоёрдугаар байранд Говийн бүс, гуравдугаар байранд Нийслэлийн бүс, язгуур урлагийн төрлөөр нэгдүгээр байранд Баруун бүс, хоёрдугаар байранд Хангайн бүс, гуравдугаар байранд Говийн бүс тус тус шалгарлаа. 
“Урлагийн наадам”-д идэвхитэй оролцсон архивын салбарын авьяаслаг ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэе.


Add comment

Security code
Refresh