Tue11212017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

Back Улсын Дээд, Доод Хурлаас чөлөө олгож болохгүй хэмээн Дотоод Зэрэг Олон Яамны Хамаг Хэргийг Бүгд Ерөнхийлөн Захирах Яамнаас илгээсэн бичиг

Улсын Дээд, Доод Хурлаас чөлөө олгож болохгүй хэмээн Дотоод Зэрэг Олон Яамны Хамаг Хэргийг Бүгд Ерөнхийлөн Захирах Яамнаас илгээсэн бичиг

  • PDF
Бүгд Ерөнхийлөн Захирах Яамнаас Гаалийн Яамнаа хуудсаар явуулах учир, Үүний урьд, манай яаманд Улсын Дээд, Доод хоёр Хурлыг нээн шийтгэх явдлыг айлтгаад, Зарлигаар явуулсан хэргийн дотор эл хоёр хурлын сайд ноёд ба түшмэдээс эрхгүй Зарлигаар дэргэд дутсан ба эсвээс өөр үнэхээр чухал хэрэг учир тохиолдож хуралд ирж чадахгүй болвоос тухайд учрыг гаргаж хуудас бичгээр чөлөө гуйтугай хэмээн тогтоож дагаж шийдүүлэхээр зохих олон газраа зарлан явуулсан боловч, ойр нааш энэхүү хуралд хуралдваас зохих олон сайд ноёд, түшмэдийн дотроос мөнхүү өдрүүдэд өвчин тохиолдов, гадаад улсын сайд түшмэд лугаа учрах хэлэлцэх бас ч цагаар чухал шийтгэх хэргийн нэрийг дурьдсангүй, албаны хэрэг буй хэмээхээр чөлөө гуйсан нь цөөнгүй бөгөөд үүнд энэ таван сарын наймнаас хорин зургаанаа Улсын Дээд Хуралд хуралдсан олон сайд ноёд бүгдээр хянаваас хэдий өвчин тохиолдов хэмээвч төдийлөн хүндгүй болох нь илэрхий, гадаад улсын сайд түшмэл лугаа учирмуй хэмээвч энэхүү хурал болвоос нэгэнтээ өдөр цаг тогтож дүрэм хэмжээ болгож айлтгаад Зарлигаар явуулсан чухал хэргийг аль ч улсын сайд түшмэд үл хүлээмүй хэмээх газаргүйн дээр хурлын урьд хожид болохуйд үл болмой хэмээх зүйлгүй, бас албаны хэрэг байвч нэгэн хоёр цагийн өмнө хойно болохуйд төдийлөн хожимдох будлиантах явдал мөн үгүй бөгөөд эдүгээгийн чухал будлиантай цагт сайд түшмэд болсон бид цагийг өрсөж санаа бодлоо нийлүүлэн Улс төрийн ашиг зовлон ба хүнд хөнгөн хэргийн алгуурлах түргэлэх зэргийг сайтар хянан зөвлөж тэгшитгэн гайхамшигтай хишигт хариулан, доодос олны сэрэмжилд нийлүүлэхийг чин үнэнхүүгээс хичээвээс зохих цаг мөний тул үүнээс урагш аливаа сайд түшмэд бүгдээр өөр өөрийн хурал тохиолдох бүр уг дүрэм хэмжээг сайтар баримталж бага сага өвчнийг хатамжил.Аливаа албаны хэрэг зүйлийг урьд хожид болгож аргацаан, үнэхээрийн хүнд өвчин чухал учир шалтгаан эс тохиолдсон аваас эрхгүй бүрнээ хуралдан гүйцэтгэн шийтгэсүгэй хэмээх явдлыг урьдаар олон газраа бүрнээ дахин чангалан зарлан ухуулж дагаж шийдүүлье хэмээн хэлэлцэж тогтсоны тул эл учрыг гаргаж Дотоодын зэрэг зургаан яам, Шашин төрд туслах сайдууд, Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудба, зүүн хоёр аймгийн чуулганы дарга, жанжин, Нийслэл хүрээн дэх баруун хоёр аймгийн жасааны гүн түшмэд нарт тус тус явуулан тушаагаад хүргээр уламжлан зохигчдод бүрнээ зарлан ухуулж дагаж шийдүүлэн дэмий насан дээр хэмээн зайлсхийн чөлөөлөх гэмийг шууд арилгая.Ийнхүү ухуулан явуулсан хойно нь үл хайхарч дахин ялимгүй зүйлээр шалтгаалж байн байн урьд адил чөлөө гуйхад хүргүүлвээс хөнгөнөөр аваачихгүй явдлыг урьдаар ухуулан, үүний тул хуудас илгээв.
Дөрөвдүгээр он таван сарын хорин долоон.
МУҮТА, ХА-8. Д-1. ХН-506. Б-1
Түүхийн баримтын архивын архивч Д.Ганчимэг

Add comment

Security code
Refresh