Tue11212017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

Back Хаврын тэргүүн сард гааль хураасан мөнгөний тоо зэргийг айлтгасан айлтгал

Хаврын тэргүүн сард гааль хураасан мөнгөний тоо зэргийг айлтгасан айлтгал

  • PDF

Өргөн илгээв. Явуулах учир, Энэ он хаврын тэргүүн сарын арванаа манай яамнаас айлтгасан нь: Гаальд хураасан мөнгөний тоо зэргийг тодорхойлон нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйхын учир шавь боолчууд Дээд Зарлигийг хичээнгүйлэн дагаж Нийслэл Хүрээ, Маймаа хотын газар худалдаалах иргэдээс Олноо өргөгдсөний хоёрдугаар он өвлийн сүүл сард хураасан гаалийн мөнгөний тэмдэгт цаас нэг түм, таван мянга, есөн зуун таван хуудас хорин хоёр мөнгө, таван лий бас Хиагтын худалдааны иргэдээс арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгөний тэмдэгт цаас найман зуун наян зургаан хуудас,  жаран долоон мөнгө бас

Түшээт хан До-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун гурван лан, зургаан пун, нэг лий

Мөн аймгийн сайд, Эрдэнэ Дайчин чин ван Ха-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун хорин хоёр лан, найман цэн, хоёр пун

Сайд, Эрдэнэ ван На-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө таван лан, зургаан цэн

Дайчин бэйс Батсуурийн хошуунд арван сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун арван зургаан лан, долоон цэн, таван лий

Сүжигт гүн Батжаргалын хошуунд хураасан арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг лан, хоёр цэн, нэг пун, нэг лий

Үйзэн гүн Түдэвдоржийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө хорин хоёр лан, дөрвөн цэн

Далай гүн Алтанхуягийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө гучин зургаан лан, дөрвөн цэн, хоёр пун, таван лий

Бишрэлт гүн Сөстэйн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө далан есөн лан, зургаан цэн, найман пун, нэг лий

Илдэн гүн Дашдоржийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө гучин дөрвөн лан

Баатар гүн Содномдаржаан хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө дөчин нэгэн лан, хоёр цэн, долоон пун, мөн хошуунд сэлгүүцэн явах иргэдээс тусгай түшмэл томилон гаргаж, хураалгасан гаалийн мөнгө таван мянга зургаан зуун хорин лан, есөн цэн, есөн пун, хоёр лий, таван хуу

Ахай гүн Лувсанхайдавын хошуунд арван хоёр сарын хувьд хураасан гаалийн мөнгө хоёр лан, есөн цэн, дөрвөн пун

Эрхэлж зөвлөх сайд, Махасамади далай Сэцэн хан На-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун гучин долоон лан, долоон лий, таван хуу

Мөн аймгийн сайд, жанжин Эрдэнэ далай ван Го-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө хоёр зуун далан найман лан, зургаан цэн, есөн пун, таван лий, таван хуу

Дэд сайд, чуулганы дарга Сэцэн чин ван Го-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө хоёр зуун дөрвөн лан, дөрвөн цэн, найман пун

Дархан чин ван Намжилдэндэввандуйдоржийн хошуунд арван сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг лан, таван цэн, зургаан пун

Жонон бэйл Тунгалагийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө далан долоон лан, дөрвөн пун, таван лий, найман хуу, гурван сян

Ахай бэйс Нармандахын хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө гучин гурван лан, найман цэн, есөн пун, таван лий

Ачит бэйс Сансрайдоржийн  хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө ерэн дөрвөн лан, гурван цэн, дөрвөн пун, хоёр лий, таван хуу

Саруул гүн Дамдинжавын хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун найман лан, дөрвөн цэн, гурван пун, хоёр лий, таван хуу

Далай дархан гүн Барайширын хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө арван дөрвөн лан, дөрвөн цэн, найман пун, зургаан лий, таван хуу

Зоригт гүн Мишигдоржийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө арван таван лан, гурван цэн, хоёр пун, зургаан лий

Эрх гүн Лувсанчойдовнаваанпэлжээдашцэрэнгийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө хорин таван лан, долоон цэн, хоёр пун

Мэргэн засаг Цэрэнвандуйбавуудоржийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө гучин лан, хоёр цэн, зургаан пун, есөн лий, таван хуу

Засагт хан аймгийн Ахай гүн Цэдэндоржийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун дөчин нэгэн лан, нэг цэн, долоон пун, есөн лий

Мэргэн гүн Баянжаргалын хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун жаран лан, найман цэн

Далай гүн Базаррагчаагийн  хошуунд есөн сарын хувьд хураасан гаалийн мөнгө

арван долоон лан, есөн цэн, зургаан пун бас мөн хошуунд намар цаг иргэдийн үржүүлсэн малын бэлчээрт хураасан гаалийн мөнгө нэг мянга наян дөрвөн лан, гурван цэн

Сайд, Сайн ноён хан На-гийн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө нэг зуун далан есөн лан, хоёр пун, есөн лий, долоон хуу

Мөн аймгийн Сэцэн чин ван Наянтын хошуунд арван сарын хувьд хураасан гаалийн мөнгө жаран дөрвөн лан, нэг пун,  бас арван нэг, хоёр сарын хувьд хураасан гаалийн мөнгө тавин лан, долоон цэн, дөрвөн пун

Үйзэн гүн Бат-Очирын хошуунд арван хоёр сарын хувьд хураасан гаалийн мөнгө тавин нэгэн лан

Мэргэн гүн Мөнх-Очирын хошуунд найм, есөн сард  худалдаа ба иргэдийн үржүүлсэн малын бэлчээрт хураасан гаалийн мөнгө бүгд нэг мянга нэг зуун далан хоёр лан, таван цэн, найман пун, гурван лий, таван хуу, мөн хошуунд арван нэгэн сарын хувьд хураасан гаалийн мөнгө хорин есөн лан, долоон цэн, гурван пун, нэг лий

Эрх гүн Үржинжавын хошуунд арав, арван нэгэн сарын хувьд удаа дараа хураасан гаалийн мөнгө гучин есөн лан, дөрвөн цэн, дөрвөн пун, таван лий, таван хуу эдгээр гучин нэгэн хошуунд хураасан гаалийн мөнгө бүгд нэг түм, хоёр зуун хоёр лан, зургаан цэн, дөрвөн пун, зургаан лий, гурван сян үүнээс дээш бүгд Сангийн яамнаа шилжүүлэн хүргүүлсэн мөнгөний тэмдэгт цаас нэг түм, таван мянга, нэг зуун арван хоёр, хуудас далан нэгэн мөнгө хоёр лий, таван хуу үнэхээр мөнгө долоон мянга гурван зуун арван есөн лан, таван цэн, гурван пун, долоон лий, долоон хуу хоёр сян дүрмийн ёсоор эдгээр гучин нэгэн хошуунд шимтгэн олгосон үнэхээр мөнгө нэг мянга найман зуун, жаран хоёр лан, найман цэн, дөрвөн пун, хоёр лий, таван хуу, хоёр сян бас дүрмийн ёсоор Хиагтын гаалийн хороонд олгосон мөнгөний тэмдэгт цаас наян найман хуудас жаран зургаан мөнгө бас дүрмийн ёсоор Гаалийн яамна шимтгэн хоцорсон мөнгөний тэмдэгт цаас нэг мянга таван зуун жаран хуудас тавин хоёр мөнгө, хоёр лий, таван хуу үнэхээр мөнгө нэг мянга хорин лан, хоёр цэн, зургаан пун, дөрвөн лий, зургаан хуу харъяат Ерөнхийлөн шийтгэх яам ба Гаалийн хоёр хорооны газар албан хаагчиддад тэтгэн шагнах цэвэр тэжээх хүнсний зүйлд тавин олгуулсан жич, Гаалийн хэргийг цагдан байцаалгах цэргүүдэд тогтоосон дүрмийн ёсоор гурил, түлээний үнэнд тэтгэн шагнахад дутагдсан нэг мянга есөн зуун ерэн дөрвөн цаас, хорин зургаан мөнгийг ес, арван сард үлдээн хоцорсон зүйл дотроос нэмэн шагнаж гүйцэтгэсэн явдлыг тайлан бодуулах цэс үйлдэж, Сангийн яамнаа хүргүүлсэн болох учирыг гаргаж хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилох ажааму үүний тул хичээнгүйлэн айлтгав  хэмээн айлтгасанд мөнхүү сарын арван дөрвөн хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон.

Зарлиг мэдэв хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Бүгд ерөнхийлөн захирах зэрэг зургаан яамнаа тус тус нэгэн адил явуулан байцаан толилуулъя. Үүний тул илгээв.

 

Олноо өргөгдсөний гуравдугаар он /1913 он/ цагаан сарын арван

МУҮТА, ХА-8. Д-1. ХН-59. Х.6-12

 

 

ТБА-ЫН АРХИВЧ Т.НАСАНЖАРГАЛ

Add comment

Security code
Refresh