Tue11212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залууст түүх, соёлоороо бахархах сэдлийг төрүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авъяас чадварыг нээн илрүүлж, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, байгууллагын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Миний мэдэх архив” сэдэвт гар зургийн уралдааныг зарлалаа.
Хүүхдүүд уралдаанд 3-6 нас, 7-10 нас, 11-ээс дээш гэсэн 3 насны ангиллаар оролцох бөгөөд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулах юм.

Add comment

Security code
Refresh