Sun02262017

Back ҮТА ҮТА-ын тухай Чиг үүрэг

Чиг үүрэг

Үндэсний төв архив нь Архив ерөнхий газрын үндсэн бүтцэд хамаардаг. Монгол улс, үндэстний түүхэнд холбогдох бүх төрлийн архивын баримтыг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах, ашиглуулах чиг үүрэг бүхий төрийн төв архив юм.
ҮТА нь Архивын тухай хуулийн 15-д заасны дагуу дараах чиг үүрэгтэй ажилладаг.
1.    Түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх
2.    Сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх
3.    Архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгалах
4.    Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх
5.    Хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох
6.    Архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр архивын хөмрөг байгуулах
7.    Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх
8.    Архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх
9.    Архивын баpимтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх
10.    Архивын баримтыг ашиглуулах
11.    Архивын хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах
12.    Архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолууpын санамжид буулгаж, хадгалах