Tue11212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ТҮҮХИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ТЭРГҮҮЛЛЭЭ

ТҮҮХИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Түүх, Архив, Археологи, Музей зэрэг нийгмийн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтийн хүртээл болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаал гаргаж, “Түүхийн мэргэжлийн байгууллагуудын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.


Тэмцээнд Архивын ерөнхий газар, ШУА-ын Түүх археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, МУИС-ийн ШУС-ын Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбар, Археологийн дурсгалыг авран хамгаалах төвийн хамтарсан багууд оролцсон бөгөөд Архивын ерөнхий газрын нэгдүгээр баг тэргүүн байр эзэлж алтан медалын эзэн болж шилжин явах цомыг гурав дахь удаагаа авлаа. Мөнгөн медалийг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, хүрэл медалийг ШУА-ын Түүх археологийн хүрээлэн тус тус хүртлээ. Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багийн тамирчин С.Бат-Эрдэнэ тодорлоо.

 

Амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

Add comment

Security code
Refresh