Tue11212017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

Back ӨӨЛДИЙН ВАН АМАРСАНААГИЙН ТУХАЙ АРХИВЫН БАРИМТААС

ӨӨЛДИЙН ВАН АМАРСАНААГИЙН ТУХАЙ АРХИВЫН БАРИМТААС

  • PDF

Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулга хөмрөгүүдийн нэг нь “Амарсанаагийн тухай баримтын цуглуулга” хөмрөг юм. 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын архивын хэрэг эрхлэх газрын шийдвэрээр Өөлдийн ван Амарсанаад холбогдох Манж хэл дээр буй баримтаар хөмрөг үүсгэж, М-180-д бүртгэн данс үйлдсэн байна.

Манжийн эсрэг тууштай тэмцэгч, эх оронч Өөлдийн ван Амарсанаагийн цуглуулга хөмрөгийн баримтууд нь: Шарбалын дэргэдэх Манжийн эсрэг шийдвэрлэх тулалдаан болохын өмнөх бэлтгэл, тулалдаанд оролцсон цэрэг, зэвсгийн мэдээ, Амарсанаагийн эсрэг тавьсан Манжийн туршуул, Амарсанаагаас урвасан урвагчдын өчиг, Амарсанаагийн эхнэр хүүхдийг баривчлах тухай Манжийн хааны зарлиг, Амарсанаагийн шарилыг Оросын талаас шаардсан удаа дараагийн Манжийн хааны албан бичгүүд зэрэг 54 хадгаламжийн нэгж бүхий, манж хэлээр бичигдсэн нугалбар бичгүүдээс бүрдэж байна. Уг хөмрөгийн баримтууд нь тухай үеийн түүхэн үйл явдлыг нотолсон эх сурвалж бөгөөд, эдгээр баримтуудыг орчуулж, судалгаанд оруулваас чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй юм.

Амарсанаагийн тэмцлийн дэмжигч байсан хэмээн сурвалжид тэмдэглэгдсэн Чин ван Эринчиндоржийн өчиг мэдүүлгийг дараах баримтанд бичсэнийг толилуулвал:

Есөн сарын арван хоёронд, боол Арантай, Хадаха, Жао Хуй нар хичээнгүйлэн айлтагсан нь, Сонсгон айлтах учир, Халхын чин ван Эринчиндорж нь боол миний цэргийн хуаранд хүрч ирмэгц, боолыг:

- Чи хэмээгч нь онцгойлон Амарсанааг харгалзан аваачих хүмүүн бөгөөтөл замын зуур Амарсанаа оргоход чи юунд мэдэх үгүй юу, дураар оргоход хүргэсэн ажгуу хэмээн асууваас Эринчиндоржийн хэлсэн нь:

- Жанжин банди дарга намайг гаргах үед, намайг Амарсанааг замд шаардан хавсран явтугай хэмээн тушаасан, Амарсанаад урвах санаа буй замд намайг бодтугай хэмээн огт тушаасан явдал үгүй. Амарсанаа Илигээс мордож хол явахгүй, Бор талд өнжиж хэдэн өдөр суусан. Тэндээс явсаар ирсэн засаг Лимпилдорж ирж хэлсэн нь, бэйл Чимхүрийн үг: Амарсанаа дор урвах санаа буй. Улаан Хөтөлд ирмэгц өөрийн нутгийг болзож хамт гарна. Та сайхан сэрэмжилвээс сайн хэмээн хэлснийг Эринчиндорж надад хэлмэгц, миний санаанд тэдний ах дүү угаас хилэн буй, харилцан идэх унагаах нь хэвийн хэрэг. Улаан Хөтөл манай харуулын дотор буй. Эс бөгөөс тэндээс хүрч ирсэн хойно жич үзсүгэй хэмээн явсаар найман сарын арван найманд хүрч ирээд Эринчиндорж би сүр хийн Солоны цэргийг дуудан аваачиж, манай биес шугуй дотор Амарсанааг оргохыг тосож нэг шөнө бүгж сэрэмжлэв, огт ажиг сураг мэдээ үгүй. Дараа өдөр хэвээр яван буудалласан газар тамгыг тушааж гэнэт оргож одов. Жанжин бандийн газраас Амарсанааг үнэн урвасан, замд бодтугай хэмээн тушааснаас харин ч бид ямар хэрэг бүлгээ хэмээн хэлэв.

Бас Амарсанаагийн хамт явсан манай хоосон өрвөлөгөт Монголдойгоос асууваас хэлсэн нь: Миний таних Амарсанаагийн хиа Халзан намайг бургасан дотор дуудан аваачиж, уйлан хэлсэн нь, манай Амарсанаагийн үг: Бан жанжин, Саарал нар намайг буруушаав, бодвоос намайг очсон хойно эрхбиш ална хэмээв. Эдүгээ Амарсанаа  урвахаар тогтсон. Чамайг хутгалж ална, амь бие гарахыг бодож яв, надад сайн морь байваас чамд өгвөөс зохих бөлгөө, харин надад морь үгүй хэмээн хэлсэн буй гэжээ. Би Эринчиндоржид өөлд Халзан ийнхүү надад хэлсэн, бидний морь цөм туранхай, Амарсанаагийн морь маш тарган, хэрэв түүнийг бодвоос бид одооноос бодсугай хэмээн хэлсэнд Вангийн үг:

- Засагт хан аймгийн Тарваа нэрт хүмүүн ирж Амарсанаа энэ шөнө оргоно хэмээн надад мөн хэлсэн. Бид энэ шөнө бүгж бэлтгэсүгэй хэмээн ярилцсан хэмээв. Бас цэргийн ангид ирсэн ван Санжайдорж нарын хэлсэн нь:

- Бид Илигээс нааш  мордож Амарсанаагийн өмнө явж бүхийд, жанжин Бандийн газраас намайг цэрэг авч Амарсанааийн ард яв сайхан нарийвчил, бүү үлдээ хэмээн анги ангийн цэргийг авч явах ардад цөм тушаажухуй. Ийнхүү тул манай цэрэг арван хэдэн өдөр хүлээж Амарсанаа сая ирсэн. Бид Амарсанааг хүлээж ард явахад өдөр удаж хүнс элдвийг цөм сүйдэн барав хэмээсэн. Үүний тул хичээнгүйлэн сонсгон айлтгав.

ҮТА.  ТБА.  ХМ-180. Д-1.  ХН-33.  5-р нугалбар

Энэхүү баримтанд Ван Эринчиндорж Амарсанааг барих тушаал аваагүй, тушаал авснаас хойш Солоны цэргийг дайчилж нэг шөнө бүгж Амарсанааг сахиж хоносон ба жанжин Бандиас Амарсанааг оргосон тухай сонсоод гайхсан хэмээн мэдүүлсэн тухай болон Амарсанаатай хамт явж байсан хоосон өрвөлөгөт Монголдойн ярианаас Эринчиндорж Амарсанааг манж нараас урважээ гэдгийг мэдсэн байсан тухай зэргийг тэмдэглэжээ.

 

ТБА  Э.Шижиртуяа

Add comment

Security code
Refresh