Tue11212017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

Back ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АРХИВААС ХУУЛБАРЛАН АВЧ ИРСЭН БАРИМТЫН ТОЙМООС

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АРХИВААС ХУУЛБАРЛАН АВЧ ИРСЭН БАРИМТЫН ТОЙМООС

  • PDF

Архивын салбарт хамтран ажиллах комисс нь Монгол улс, Оросын холбооны улсын Засгийн газар хооронд 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Архивын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1992 оны 10 дугаар сард анх байгуулагдсанаас хойш тус комиссын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж иржээ.

Хамтарсан комиссын төлөвлөгөөний дагуу олон талт ажил хийгдсэний нэг нь    Оросын холбооны улсын төв архивуудаас Монголын түүхэнд холбогдох баримтыг хуулбарлан авч ирж Үндэсний төв архивт хөмрөг үүсгэн, түүхч судлаач болон олон нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах ажил байв.

Оросын холбооны улсын төв архивуудаас 1993, 1994, 1998, 1999, 2000, 2002, 2004 онуудад Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын шугамаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Монголын түүхч, судлаачдын хэсэг Оросын холбооны улсын төв архив, Оросын шинэхэн үеийн түүхийн баримтыг судлах хадгалах төв, Орос улсын эдийн засгийн төв архив, Оросын нийгэм улс төрийн түүхийн улсын архив, Оросын шинэхэн үеийн түүхийн улсын архиваас Монголын түүхэнд холбогдох баримтуудыг хуулбарлан авч иржээ. Үүнд:

- Коммунист Интернационалын Гүйцэтгэх Хорооноос Монголын талаар гаргасан тогтоол шийдвэр, удирдамж, албан захидал, тэдгээрийн хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Коминтерний Монгол дахь төлөөлөгчдийн бичсэн мэдээлэл захидал, хэлсэн үг, Монголын нам төрийн удирдлагаас Коминтернд илгээсэн мэдээ, тайлан, Коминтерний хурал зөвлөгөөнд Монголын төлөөлөгчдийн оролцсон тухай мэдээ баримт, тэдний тавьсан илтгэл

- Бүх Холбоотын Коммунист (большевик) Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1922-1990 оны хоорондох зарим нэг хурлын тэмдэглэл, тогтоолын Монголд холбогдох хэсэг, Бүх Холбоотын Коммунист (большевик) Намын Сибирийн товчооны Дорно дахины секцийн анхдугаар хурлын протокол

- Монголд Зөвлөлт Орос улсын цэрэг оруулах тухай Зөвлөлт Орос улсын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичериний саналыг баталсан шийдвэр

- Барон Ф.Ш.Унгернийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол

- Р.Элбэгдорж (Элбэгдорж Ринчино)-гийн тухай гаргасан тусгай тогтоол, Бүх Холбоотын Коммунист (большевик) Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос Монголд ажиллах удирдах ажилтнуудыг өөрчлөх, томилохтой холбогдсон тогтоол

- Хэмжээт цаазат Богд хааны үхлийг тойрсон элдэв асуудал, лам нарын эсрэг авах арга хэмжээний талаар бичсэн мэдээлэх хуудас

- Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч нарын ажлын ур чадварын түвшин, намтар,  ахуй хангамж, нөхцөл байдлын талаар оруулсан санал, гаргасан шийдвэр

- Тува, Урианхайн хязгаарын талаар оруулсан санал, тогтоолын хэсэг

-  И.В.Сталин болон В.М.Молотовын хувийн хөмрөгөөс хуулбарлаж авч ирсэн захидал, цахилгаан утас, П.Гэндэн, А.Амар зэрэг Монголын нам төрийн удирдах хүмүүстэй уулзсан ярилцлагын тэмдэглэл

-Монголд ажиллаж байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын элчин сайд, Коммунист Интернационалын Гүйцэтгэх Хорооноо болон Бүх Холбоотын Коммунист (большевик) Намын тусгай эрхт төлөөлөгч нарын намтар, харилцсан бичиг, мэдээ мэдээлэл гэх мэт олон сонирхолтой баримтуудыг хуулбарлан авч ирсэн байна.

Эдгээр баримтуудаар тухай бүр нь данс үйлдэн Үндэсний төв архивын Х-445 буюу “Гадаадын орнуудын архиваас хуулбарлан авч ирсэн баримтын нэгдсэн сан”-д 10 дансны 600 хадгаламжийн нэгжээр нөхөн баяжуулалт хийжээ.

Уг хөмрөгийн баримтуудын дийлэнх нь хамтарсан  комиссын  ажлын   төлөвлөгөөний дагуу хуулбарлан авч ирсэн баримтууд бөгөөд үлдсэн хэсэг нь хамтран зохион байгуулсан архивын баримт бичгийн солилцоо, архивын баримтын үзэсгэлэн зэрэг арга хэмжээний үеэр Оросын тал манайд шилжүүлсэн байна. Үүнд: Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн архив, Оросын холбооны улсын Гадаад бодлогын архив, Оросын шинэхэн үеийн түүхийн баримтыг судлах, хадгалах төвийн баримтууд байна.

Данс үйлдэхдээ баримтын он дараалал, агуулгын уялдаа холбоо, архивын харьяалал, баримтын төрөл, сэдэв зэргийг харгалзан үзэж ангилан төрөлжүүлж, хадгаламжийн нэгжийн гарчгийг үйлдэгдсэн эх хэлээр буюу орос хэл дээр үйлдсэн байна. Мөн дансны бүртгэлийн тайлбар хэсэгт тухайн баримтын эх нь худгадгалагдаж буй Оросын архивын нэр, хөмрөг, данс, хадгаламжийн нэгж, хуудасны дугаартай нь тодорхой бичжээ. Учир нь Монголын тал Оросын архивын баримтуудыг хуулбарлаж авахдаа тус архивын зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй байх, зөвхөн түүхийн судалгааны ажилд ашиглах, тэгэхдээ тухайн архивын үндсэн шифрийг тодорхой зааж байх үүрэг хүлээсэн байна.

ТБА  Э.ШИЖИРТУЯА

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 20, Баасан гариг, 14:09

Add comment

Security code
Refresh