Sun10222017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Увс аймагт Архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд Улаангом суманд зохион байгуулагдлаа. Ойн арга хэмжээний хүрээнд аймгийн архивын байгууллагын үүсэл хөгжил, ажилтан, албан хаагчдын дурсамж намтарыг өгүүлсэн “Увс нутгийн ой санамж” номыг Төрийн архивын хамт олон болон зохиолч, сэтгүүлч Ж.Дэлэг нар хамтран бичиж хэвлүүллээ.
Архивын байгууллагын ойн үеэр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, аймгийн “Ойрад” ХДТ-т баярын хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Хурлын үеэр архивын салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад архивчид, ажилтан, албан хаагчдад аймгийн болон АЕГ-ын нэрэмжит шагнал гардуулсан бөгөөд Увс аймгийн төрийн архивын дарга Д.Оюунцэцэг нь Архивын байгууллагын үүсэл хөгжил, цаашдын зорилтын талаарх илтгэл тавьсан юм.


Мөн ойн хүрээнд аймгийн архивын байгууллага Архивын ерөнхий газар болон аймгийн музейтэй хамтран Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин гэрэл зураг, баримтын үзэсгэлэн гаргасан байна. 
Увс аймгийн архивын байгууллагын хамт олон болон ахмад архивчиддаа түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Add comment

Security code
Refresh