Sun10222017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Архивын ерөнхий газраас зохион байгуулдаг архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд үргэлжилж байна. 2017 оны 09 дүгээр сарын “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалтыг хуваарийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн түүх, зохион байгуулалт, архивын онол, арга зүй, төрийн албан хэрэг хөтлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн технологи сэдвүүдээр 164 цагийн хичээл заасан бөгөөд сургалтанд Орхон, Завхан, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Ховд, Дундговь зэрэг аймгуудын эрүүл мэндийн салбарын архив, бичиг хэргийн ажилтнууд, УИХ-ын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар,Тагнуулын ерөнхий газар, Нийслэлийн ХГБХ-ийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв, нийслэлийн зарим дүүргийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудаас нийт 61 хүн суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан юм.


Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-ын захиалгаар тус газрын ажилтнуудад зориулан “Байгууллагын архивын ажлын арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэ сургалтаар байгууллагын архивын чиг үүрэг, ажлын зохион байгуулалт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, түүнийг боловсруулах, архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй, байнга болон түр хадгалах баримтын данс бүртгэл үйлдэх, нягтлан шалгалт хийх, байнгын хадгалалтад баримт шилжүүлэх, баримтын хадгалалт, хамгаалалт зэрэг сэдвүүдээр онолын болон дадлагын хичээл орлоо. 
Тус сумын ЗДТГ-ын дарга Х.Дэлгэрмаа “Энэхүү сургалт маш үр дүнтэй боллоо, хэрэгтэй мэдлэг мэдээллээ бүрэн авсандаа сэтгэл хангалуун буцаж байна” хэмээн талархан ярьлаа. Сургалтад Ерөө сумын ЗДТГ-ын 12 ажилтан хамрагдан суралцав.

Add comment

Security code
Refresh