Sat05272017

Back ҮТА ҮТА-ын тухай Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Интернет хэрэглэгч эрхэм Та бүхэнд Үндэсний төв архивын хамт олон, нийт архивчдын өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Үндэсний Төв Архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан Монгол улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв архив билээ.
Бид үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болсон олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байх, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой мэдээллээр хэрэглэгч та бүхнийг түргэн шуурхай хангах ажлын нэгэн хэсэг болгож энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
Та бүхнийг манай цахим хуудсаар тухлан зочилж бидний үйл ажиллагаа болон улс, ард түмнийхээ түүх шашдир, бичиг соёлын арвин баялаг өв сантай танилцаж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.  

ҮТА-ын
Захирал Б.Эрдэнэбадрах