Tue11212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ “ГАЗАР-УЛСЫН ҮНДЭС” СЭДЭВТ ГАЗРЫН ЗУРАГ, ГАЗРЫН НЭРШИЛИЙН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ “ГАЗАР-УЛСЫН ҮНДЭС” СЭДЭВТ ГАЗРЫН ЗУРАГ, ГАЗРЫН НЭРШИЛИЙН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол газар нутгийн нэрийн судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Архивын ерөнхий газар хамтран 2017 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Монголын газрын зураг, газрын нэр судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь:
1. Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил
(XVIII зуунаас- XX зууны эхэн)
2. Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг, 
газар усны нэршил (1911-1921 он)
3. Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил
(1921-2017 он) гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба, ШУА-ын ТАХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, МУ-ын гавьяат багш Э.Равдан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор Х.Футоки болон Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд Их сургууль, ЦЕГ-ын Төв архив, “Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг”, “Монмэп” компани, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Васэда Их сургууль, БНПУ-ын Варшавын Их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриад Улсын Их сургууль зэрэг 5 орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо.

Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг 100 орчим үзмэр тавигдсан. 
Сонирхуулахад Үндэсний төв архивын сан хөмрөгт монголчуудын газрын зурагт холбогдох баримтуудыг нэгтгэсэн “Газрын зургийн цуглуулга” гэдэг биеэ даасан хөмрөг хадгалагдаж байдаг бөгөөд тус хөмрөгт нийт 281 хадгаламжийн нэгж бүртгэгдсэн байдаг.

Үзэсгэлэн Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын үзэсгэлэнгийн 
танхимд 2017.08.25-2017.09.20-ны өдрүүдэд иргэдэд нээлттэй үйлчилнэ.

Add comment

Security code
Refresh