Sun06252017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “ИХ БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” СЭДЭВТ ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

“ИХ БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” СЭДЭВТ ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

 

Архивын ерөнхий газар-н зураг.

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ээлжит “Их барилга бүтээн байгуулалт” сэдэвт үзэсгэлэнгээ Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Тус үзэсгэлэн Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн бөгөөд энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал иргэдэд нээлттэй үзүүлэх юм.
Үзэсгэлэнд зураг төслийн 100 гаруй баримтыг онцлон байршуулсан. Тухайлбал: Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн музей /Анхны өндөр хоршоо/, Анхны төв эмнэлэг, Гандантэгчилэн хийдийн Мэгжид Жанрайсаг бурхан, Богд хааны ордон музей, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийд, 40 мянгатын орон сууц, 12,13,14-р хороолол, Энхтайваны гүүр, Жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Монгол Улсын Их Сургууль, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дархан хотын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зураг төсөл болон БНМАУ-ын буцалтгүй тусламжаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Понсаван хотод баригдсан амбулатори, 60 ортой эмнэлгийн барилгын зураг төсөл зэрэг ховор нандин баримтууд багтаж байна. 
Иргэд та бүхэн Архивын ерөнхий газарт хүрэлцэн ирж зураг төслийн ховор, чухал баримттай танилцаарай.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

 

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Add comment

Security code
Refresh