Sat10212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Архивын ерөнхий газар-н зураг.

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн “Данс хараа-өв соёл” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн 06 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй хүрэх гэж байна. 
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Зураг төслийн баримтын архив, Улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноны 150 орчим баримтыг дэлгэн үзүүлэх юм. 
Эдгээр баримт нь XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх үед хамаарах, олон нийтэд тэр бүр дэлгэн харуулаагүй ховор чухал данс хараа, бичгийн өв соёлын дурсгал юм. Тухайлбал: Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Дөрвөдийн Далай хан Түмэндэлгэржавын Богд хаант Монгол Улсад дагаар орохыг хүсэж айлтгасан өргөх бичиг, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан тухай, МАН-ын Анхдугаар их хурлын тэмдэглэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт, Мэгжид Жанрайсаг сүмийн байрын Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, уг сүмийг засварлах схем, засварлах ажлын гэрээ зэрэг ховор чухал баримтууд багтаж байна.

Үзэсгэлэн 6 дугаар сарын 5-ны өдөр Монголын Үндэсний түүхийн музейд нээлтээ хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Add comment

Security code
Refresh