Mon08212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Архивын ерөнхий газар-н зураг.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Архивын ерөнхий газраас “Аав ээжийн минь ажлын газар” өдөрлөгийг зохион байгууллаа.
Манай улс энэ өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн түүхтэй.

Архивын ерөнхий газар-н зураг.
Архивын ерөнхий газрын хамт олон өнөөдөр хүүхэд багачуудад аав, ээжийнх нь ажилтай танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор баярын тусгай хөтөлбөр бэлтгэсэн юм. Хүүхдүүд архивын баримтын хадгаламжийн сантай танилцаж, Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа 1987 онд бүтээсэн “12 жил” хүүхэлдэйн киног үзсэнээс гадна авъяаслаг найзуудынхаа урлагийн номерыг үзэж, уут дүүрэн амтат бэлэгээ авч, аав ээжийнхээ ажил дээр нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.

Архивын ерөнхий газар-н зураг.
Хүүхдүүдийн ярилцахыг сонсоход “Ийм том газар ажилладаг аав, ээжээрээ үнэхээр их бахархаж байна, Та үнэхээр мундаг, хариуцлагатай ажил хийдэг юм байна тэ, Би том болоод тань шиг болноо...” хэмээн ярилцаж байсан юм. Тэд ч үнэхээр адтай, ухаантай шүү. 
Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс маань аав ээжийнхээ ажил дээр ирж нэг өдрийг ч болов үе тэнгийн найзуудынхаа дунд дуу хуур, инээд баясал, хөгжөөн наргиантай өнгөрөөсөнд баяртай байна.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.


Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Add comment

Security code
Refresh