Tue12122017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Архивын ерөнхий газар-н зураг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам Буянт-Ухаа спортын ордонд 5 сарын 11-14 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон зохион байгууллаа.

Архивын ерөнхий газар-н зураг.
Тэмцээнд 11 байгууллагын 320 гаруй тамирчин оролцсон бөгөөд снукер бильярд, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр хурд, хүч, авьяас, чадвараа сорьсон.

Архивын ерөнхий газар-н зураг.

Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх 11 багийн тамирчид баг оролцсон юм.

Архивын ерөнхий газар-н зураг.

Багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Архивын ерөнхий газар, дэд байранд Хил хамгаалах ерөнхий газар шалгарсан бол тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар боулингийн тэмцээнээс эрэгтэй баг мөнгөн медал, снукер билльярдын ганцаарчилсан төрөлд Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрах мөнгөн медал, снукер билльярдын хосын төрөлд алтан медал, гар бөмбөгийн эмэгтэй баг мөнгөн медал тус тус хожиж амжилттай оролцлоо.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Add comment

Security code
Refresh