Mon08212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.

Архивын ерөнхий газар-н зураг.
Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн “Архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж олон ажил хийж байгаагийн нэг нь энэ тэмцээн. Тэмцээнд 11 байгууллагын 320 гаруй тамирчин хурд, хүч, авьяас, чадвараа сорьж байна. 5 сарын 11, 12-нд Снукер бильярд, боулингийн тэмцээн болсон. Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ” гэж ярьлаа.

Архивын ерөнхий газар-н зураг.
Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх 11 багийн тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргаа тодруулах юм.

Архивын ерөнхий газар-н зураг.
Одоогийн байдлаар боулингийн тэмцээнээс Архивын ерөнхий газрын эрэгтэй баг, снукер билльярдын ганцаарчилсан төрөлд Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрах нар тус тус мөнгөн медал, хосын төрөлд алтан медалын болзол хангаад байна.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.


Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Add comment

Security code
Refresh