Mon08212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдөр /2017.04.08/ Архивын ерөнхий газрын аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай болж өнгөрлөө.

Архивын ерөнхий газар-н зураг.
Тэмцээнд 6 багийн 50 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, нийлбэр дүнгээр Үндэсний төв архивын Лавлагаа, үйлчилгээний төв болон Зураг төслийн баримтын архивын хамтарсан “Хийморь” баг аваргын алтан цомын эзэд боллоо.

Архивын ерөнхий газар-н зураг.
90 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаснаар төрийн архивуудын хүрээнд спорт, урлагийн болон ажил мэргэжлийн бүсчилсэн тэмцээнүүд зохион байгуулах бөгөөд спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сардаа багтаж төрийн архивуудын дунд болж шалгарсан баг, тамирчид 2017 оны 11 дүгээр сард болох сүүлийн шатны шалгаруулалтад оролцоно.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа болон хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлье.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Add comment

Security code
Refresh