Wed12132017

Үйл явдлын тойм

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Архивын салбар, төрийн хариуцлагатай албанд цохило...

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салба...

Back НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА МОТОЦИКЛЬТ ЭРГҮҮЛ. 1940-1990 ОН

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА МОТОЦИКЛЬТ ЭРГҮҮЛ. 1940-1990 ОН

  • PDF

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын

Тусгай төрлийн баримтын сангаас...

Монгол төрийн цагдаагийн байгууллага нь 1936 оноос эхлэн автомашин, мотоцикл зэргийн өөрөө явагч хэрэгсэлд хяналт тавих, аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс”-ийг байгуулан ажиллуулж эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн гудамж замын хөдөлгөөний дүрэм, түүний хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс мотоциклийг албан хэрэгцээнд ашиглах болсон ба гол төлөв Уурын тэрэгний хэлтсийн алба хаагчид мотоциклтой эргүүл харуулд гарч нийтийн хэв журам хамгаалах үйл хэрэгт оролцдог байжээ.  1960 оноос эхлэн Цагдан сэргийлэхийн мотоцикльтой алба хаагчдыг өндөр дээд албан тушаалтны айлчлалын үеэр харуул хамгаалалтад гаргадаг болсон ба 1961 оноос эхлэн  “Албан ажлын хэрэгцээнд мотоцикл хэрэглүүлэх тухай” төр засгийн шийдвэр гарч  УАТХШБХ-ийн авто аж ахуй гудамж замд шалгалт хийдэг төв, орон нутгийн офицер, ахлагчдын албан ажлын хэрэгцээнд 20 ш мотоцикл хэрэглүүлэх болсон байна. мөн түүнчлэн 1970 оноос Улаанбаатар хотод хөдөлгөөнт эргүүлийг Морьт, Мото, Машинт хэлбэрээр зохион  байгуулах болжээ.

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн , Ардын хувьсгалын анхны 7-ийн нэг,

Бүх цэргийн жанжны албан тушаалыг хашиж байсан Солийн Данзан нь Монгол Улсад мотоцикль хэмээх өөрөөр явагч хэрэгслэлийг оруулж иржээ. Тэрээр “Harley  Davidson”-оор гангардаг байжээ. 1924 он

БНМАУ-ын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын

Уурын тэрэгний хэлтсийн мотоцикльт сэргийлэгчид. 1940 он

БНМАУ-ын СнЗ-ийн 1956 оны 386 дугаар тогтоол, НАХХЭЯ-ны сайдын 681 дүгээр тогтоолоор аймаг хотын дотор хувийн болон албан байгууллагын нэр дээр ашиглагдаж байгаа 380 мотоцикльд албаны болон хувийн дугаар олгожээ.

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа.

Баримт бичгийн шалгалт. 1959 он

1960 онд анх удаа БНХАУ, Камбожи, Гвиней улсын хүндэт зочин төлөөлөгчид

БНМАУ-д айлчлах үед мотоциклтой болон шугаман хамгаалалт зохион байгуулжээ.

Хяналт шалгалтын баг ажилдаа гарахын өмнө.

УАТХШБХ-ийн зохицуулагч цагдаа нарын өвлийн нормын нэхий дээл нь өнгө үзэмжийн хувьд хоцрогдож байгааг харгалзаж өвлийн дотортой савхин дээлийг савхин куртик болгожээ. 1961 он

1961 онд “Албан ажлын хэрэгцээнд мотоцикл хэрэглүүлэх тухай” төр засгийн шийдвэр гарч  УАТХШБХ-ийн авто аж ахуй гудамж замд шалгалт хийдэг төв, орон нутгийн офицер, ахлагчдын албан ажлын хэрэгцээнд 20 ш мотоцикл хэрэглүүлж, шатахууныг нь хот суурин газарт өдөр тутам 1 литр, хөдөө замд явах тусгай хамгаалалтад гарах үед  явсан километрээр нь бодож бензин олгох болжээ.

Улаанбаатар хотын хөгжил дэвшил хүн амын өсөлттэй уялдуулан хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллуулах болсон ба энэ үед зохицуулагч цагдаа нарын дүрэмт хувцасны загварт өөрчлөлт оруулжээ. 1970 он

Улаанбаатар хотын дотор хөдөлгөөн зохицуулах албаны хөдөлгөөнт постуудын хэрэгцээнд 12 мотоцикл шинээр олгож, эргүүл шалгалт явуулах ажлын нөхцөлийг сайжруулжээ.

Эргүүлд гарахад бэлэн жагссан алба хаагчид. 1974 он

Мотоцикльт эргүүлийн салааны парад. 1975 он

Мотоцикльт эргүүлийн салаа. 1975 он

Мотоцикльт эргүүлийн салаа төв цэнгэлдэх хүрээлэнд. 1975 он

БНАГУ-ын ЦСБ-аас цагаан лидеринэн цув дотортой /доторгүй/, мотоциклийн хүрэм, өмд, мотоциклийн салхины шил, батарейны цагаан цүнх зэргийг бэлэглэж байжээ. 1979 он

БНМАУ-ын НАХЯ-ны сайдын 1977 оны 495 дугаар тушаалаар БНАГУ-ын тусламжаар УЦСЕГ-т ирүүлсэн автомашин, мотоциклоос УАТХШБГ-т хяналт шалгалтын зориулалтаар мотоцикл нөхөн хангалт хийх журмаар олгож байжээ.


 

БНМАУ-ын НАХЯ-ны сайдын 1981 оны 428 дугаар тушаалаар ЗХУ, Монгол улсын сансрын хамтарсан багийн гишүүд болох В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарыг ирэх үед эргүүл хамгаалалтын албыг гүйцэтгэж байгаа нь.

Add comment

Security code
Refresh