Tue11212017

Back ШИЛЭН ДАНС Тендер, худалдан авалт ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • PDF

Архивын ерөнхий газар 2017 онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан хэрэгцээнд шаардлагатай шатахууныг харьцуулалтын аргаар худалдан авах гэж байна.

Иймд уг тендерт оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжээс шатахуун нийлүүлэх  үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Энэхүү тендер шалгаруулалт нь: 1.Өвлийн дизель түлш, 2. Бензин А-80, 3. Бензин АИ-92 бүхий багцтай болно. Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Үнийн саналыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагаас өмнө “Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Яармагийн дэнж, Буян-Ухаа 2-ын урд, Архивын ерөнхий газар №302, ХШҮДАХ-ийн дарга Ч.Оюунчимэг” хаягаар ирүүлнэ.

Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0930 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Буянт-Ухаа 2, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс, Архивын ерөнхий газар №302, ХШҮДАХ-ийн дарга Ч.Оюунчимэг, 77002085