Fri07212017

Back ШИЛЭН ДАНС Тендер, худалдан авалт ХЭВЛЭХИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦААС БОЛОН ХЭВЛЭХИЙН БУСАД МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХЭВЛЭХИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦААС БОЛОН ХЭВЛЭХИЙН БУСАД МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

  • PDF

Архивын ерөнхий газар 2017 онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан хэрэгцээ болон хэвлэхийн зориулалтын А4 бичгийн цаасыг харьцуулалтын аргаар худалдан авах гэж байна. Худалдан авах А4 бичгийн цаасанд “80 гр-аас доошгүй жинтэй, хэвлэлийн оффсет машин дээр чөлөөтэй явах, соронзлогддоггүй, өнгө цав цагаан /шаргал биш/ байх” шаардлага тавигдаж байгаа болно.

Иймд уг тендерт оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжээс нийлүүлэх  үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагаас өмнө “Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Яармагийн дэнж, Буян-Ухаа 2-ын урд, Архивын ерөнхий газар №302, ХШҮДАХ-ийн дарга Ч.Оюунчимэг” хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй, гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Яармагийн дэнж, Буян-Ухаа 2-ын урд, Архивын ерөнхий газар №302, ХШҮДАХ-ийн дарга Ч.Оюунчимэг, 77002085