Fri07212017

АРХИВ - 90 ЖИЛ

 

Монгол Улсад Орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний  90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  төрийн архивын ажилтнуудын дунд зохион байгуулж буй “Архивч 2017” сэдэвт  урлаг, спорт, мэргэжлийн ур чадварын ”Төвийн бүс”-ийн тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд  Дархан-Уул аймагт боллоо.

Тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн архивын тасаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий төрөлжсөн архив болон байгууллагын архивын 120 гаруй  ажилтнууд  оролцлоо.

Урлагийн тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 28-нд

1.Багийн мэндчилгээ

2. Гоцлол дуу

3. Хоршил дуу

4. Бүжиг

5. Язгуур урлаг

6. Хөгжим гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж,  багийн дүнгээр Орхон аймгийн архивын тасаг I байр, Дархан-Уул аймгийн архивын тасаг II байр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий төрөлжсөн архив III байр

Спортын тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 29-нд

1. Сагс

2. Волейбол

3. Ширээний теннес

4. Дартс гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж,  багийн дүнгээр Орхон аймгийн архивын тасаг I байр, Сэлэнгэ аймгийн архивын тасаг II байр, Дархан-Уул аймгийн  архивын тасаг  III байр тус тус эзэллээ.

,

Ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг удирдламжийн дагуу Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд,  Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа нар зохион явуулж,  нийт оролцсон ажилтнуудад  тэмцээний дараа нэгдсэн ойлголт сургалт, зөвлөгөө өгөв.

Ажил мэргэжил, ур чадварын тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн архивын тасаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий төрөлжсөн архивын 17 ажилтан хамрагдаж, Төв аймгийн архивын тасгийн  гэрээт архивч- операторч Д.Батчимэг I байр, Дархан-Уул аймгийн гэрээт архивч- операторч Ц.Намуун II байр,  Төв аймгийн архивын тасгийн лавлагааны архивч Ц.Булгантуяа III байр  эзэллээ.

Тэмцээний талаар Дархан-Уул  аймгийн DBS-TV12, LXA телевизүүд болон “Дарханы мэдээ” сонинд ярилцлага, мэдээ өгөв.

 

 

 

Add comment

Security code
Refresh