Tue10242017

Үйл явдлын тойм

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Увс аймагт Архивын байгууллага үүсч хөгжсөний түүх...

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН  АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ...

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА. МОРЬТ ЭРГҮҮЛ. 1921-1990 ОН

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА. МОРЬТ ЭРГҮҮЛ. 1921-1990 ОН

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын

Тусгай төрлий...

Back ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

  • PDF

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын 36 дугаар бага хурлын үеэр2-р  сарын 13-ний өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэхээр тунхаглажээ. Энэ өдрийг НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын гишүүн орнууд 2012 онд анх удаа тэмдэглэсэн юм. Өдгөө 6 дахь жилдээ тэмдэглэж байна.

 

1931 онд Монгол улсад ЗХУ-аас радиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, микрафон, чанга яригч зэрэг төхөөрөмжийг соёлын төв газруудад өгч байжээ. Харин 1931 оны 5 сарын 1-ний оройн 19 цагт тэр үеийн Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн “Ленин” клуб зэрэг газруудад байрлуулсан радио цагаан хоолойгоор монгол, орос, хятад хэлээр дуу хөгжим, утга бүхий илтгэл цацсан нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлгийн нэг байсан гэдэг.

Гэхдээ албан ёсоор Монгол улсын хэмжээнд орон даяар радио өргөн нэвтрүүлгийг 1934 оны есдүгээр сарын 01 эхлүүлсэн.

Энэ өдрийн 11.00 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням мөн Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам ЗХУ-аас манай улсад суугаа элчин сайд зэрэг албаны хүмүүс “Радио нэвтрүүлэх  станц”-ын газарт хүрэлцэн ирж, радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны баярын нээлтэд оролцсон байна. Холбооны яамны сайд Мэндийн радиогоор хэлсэн баярын нээлтийн үгийг Улаанбаатар хот хөдөө орон нутгийн 13 аймагт цацсан нь Монголд радио өргөн нэвтрүүлэг үүсч бий болсон тухай он цагийн түүхэн баримт юм.

“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар цацагджээ. 1935 оны нэгдүгээр сараас эхлэн радиод анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа ажиллаж олон түмнийг соён гэгээрүүлэх үйлст эмэгтэйчүүд оролцож эхэлжээ.

1934 он гэхэд “Радиогийн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” нь нэг эрхлэгчтэй, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой ажиллаж байлаа. Радио нэвтрүүлгийн нэг студитэй, 1700 гаруй радио цэгтэй.  Өдөрт 2-оос илүүгүй цагийн нэвтрүүлэг явуулдаг байжээ. Энэ үед дээрээ цаг бүхий цамхагтай Сүхбаатарын талбайн баруун урд хоёр давхар байшинд тэр үеийн Холбооны яам байрлаж байсан бөгөөд Радио хороо ч мөн тэнд байрлаж байв.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh