Thu06292017

Үйл явдлын тойм

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн ...

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн...

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдр...

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Яг одоо жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль з...

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН  СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын х...

Back Эрдэнэ Дайчин Чин Ван Ханддоржийн түүхэн намтар

Эрдэнэ Дайчин Чин Ван Ханддоржийн түүхэн намтар

  • PDF

Бидний монголчууд Чингисийн удмын хан сайт төрийн түшээ, Эрдэнэ дайчин чин

ван Ханддоржийн талаар сайн мэднэ. Юуны учир  , тэрбээр ард олондоо үеийн үед хүндлэгддэг, улс Монголынхоо төлөө насан турш бодол оюунаа чилээж, бие сэтгэлээ зориулсан эрхэмсэг язгууртай ч эгэл жирүүн хүн юм.

Чин ван Ханддорж нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу / Одоогийн Булан аймгийн Булган, Бугат, Хангал, Орхон, Сайхан сум /-ын нутаг Хан-Жаргалантын өврөөр нутаглаж байв.

Чин ван Ханддорж үе залгамжилсан сурвалжит язгууртан, боржигон овог, хияд ясны хүн. Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийн өвөг дээдэс Батмөнх даян хааны / 1466-1504он / отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж, түүний ууган хүү нь Очир Абтай хаан юм. Абтай сайн ханы хоёрдугаар хөвгүүн Эрээхэй мэргэн, Эрээхэй мэргэнийн гутгаар хөвгүүн Дорж дүүрэгч , Дорж дүүрэгчийн хөвгүүн Дэсвр Ле Шательенл тайж, түүний хөвгүүн Чимчүгнамжил /Чоймжигнамжил / болой.Түүний хөвгүүн Цэнгүнжав, түүний хөвгүүн Цэдэндорж, түүний хөвгүүн Эрэгзэндорж, Эрэгзэндоржийн хоёрдугаар хөвгүүн Цэрэндорж, Цэрэндоржийн хөвгүүн Минжиддорж, түүний хөвгүүн Чин ван Ханддорж юм.

Ханддорж бага насаа гол төлөв ордны тансаг амьдралд өнгөрөөжээ. 6-7 наснаасаа эхлэн Вангийн хүрээний Данигай хэмээх номтой хүнээр бичиг, ном заалгаж байжээ. Түүнчлэн хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд бэлтгэх дамжаанд суралцжээ. Манжийн хааны тааллаар Ханддорж нь Бадаргуулт төрийн 18он / 1892 он / Засаг, хошой Чин вангийн найм дахь үед залгамжилжээ.

Чин ван Ханддорж өөрийн хайрт хүү Данзанжамцыгаа эрдэмтэй хүн болгохын тулд номд сургахаар Далай ламыг дагуулж Чин улс руу явуулжээ. Гэвч манж нарын хувилдаанд өртөгдөж түүний хүү нь цаазлагджээ.Иймээс Ханддорж нь өгүүлшгүй их уй  гашуунд унаж,манж-хятадын маалинга шаахайн ул, марал илжгийн туурайг хаалган даваа /Чуулалт хаалга буюу Жанжхүүгийн даваа /-аар давуулж Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй хэмээн хатуу тангараг тавьжээ.               Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж гэгч агуу хүний тухай товчхон дурьдахыг хичээлээ.

Түүхэн мэдээ бичсэн:

ТБА ын архивч Л.Чанцалням

 

Add comment

Security code
Refresh